Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Би УИХ-ын дарга намын дарга биш байх, намаас түтгэлзэх хуулийн үзэл санааг дэмжиж байна. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд идэвхтэй яригдаж байна.2025 оны тавдугаар сард Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан төлөөлөгчид Англи улсад айлчилсан. Уг айлчлалын хүрээнд энэхүү хуулийг эрчимжүүлэх шаардлагатай талаар анхлан хөндөн ярилцаж, тодорхой ойлголт авсан гэж үзэж байна.
Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар мөн оролцож байсан.
Иймд С.Бямбацогт даргад хандаж хэлэхэд, уг асуудалд хариуцлагатай, нухацтай хандах шаардлагатай байна. Улс төрийн дотоод маргаан, намын зохион байгуулалтын асуудлыг түр хойш тавьж, энэхүү хуулийн ач холбогдолд төвлөрөх нь зүйтэй.Зарим гишүүд уг хуулийн ач холбогдлыг хангалттай үнэлэхгүй, анхаарал сул хандуулж байгаа нь ажиглагдаж байна. Хэрэв ийм байдал үргэлжилбэл уг хууль хэрэгжилтгүй болж, ач холбогдлоо алдах эрсдэлтэй.Мөн “ажлын хэсэг байгуулж, нарийвчлан судлая” гэсэн нэрийн дор асуудлыг хойшлуулах хандлага ажиглагдаж байна. Гэвч энэ нь бодит шийдэл бус, цаг хожих арга байж болзошгүй тул болгоомжтой хандах шаардлагатай.Иймд уг асуудалд тодорхой байр суурь баримталж, хариуцлагатай, шийдэмгий алхам хийх нь зүйтэй. Энэ нь Монгол Улсын парламентын ардчиллын хөгжилд чухал ач холбогдолтой түүхэн мөч гэж үзэж байна.Түүнчлэн, энэхүү хуулийн анхлан санаачлагчдын нэг нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бөгөөд тухайн үед миний бие ч мөн дэмжиж, гарын үсэг зурж байсан." гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Өө за за англичууд л хэлсэн юм байна япахламент өөрөө өөрсдийгөө л ярих хооронд чинь ард иррэдийн амьдрал хэцүүдлээ Удахгүй цалин тэтгэвэр нэм үнээ буулга гээд жагсах байх шүү ябүх нийтийн ажил хаялт зарлавал яана Парлампентаа хөгжүүлж байна гээд л яриад суух уу
МАН -ыг газрын хөрснөөс арчаагүй цагт энэ булай нам гэгч мафийн бүлэг, хулгайч луйварчдын сүрэг Монголыu мөхөөнө шүү!
Чи одоо болио танай гэр бүл Монголын хамаг баялгыг хуссан амьдрал чинь тансаг байж болно. Ард түмний амьдрал хэцүү байна наад ажлаа хий эсвэл бүгд тар
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!