Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хүүгийнх нь олон зуун сая төгрөгний үнэтэй тансаглалыг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн улмаас Монгол Улсын Ерөнхий Сайдын албан тушаалаас огцроод нэг жил орчмын хугацаа өнгөрч байна.
АТГ 2025 оны 7-р сарын 23-нд мэдэгдэл хийн, "“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос Оюун-Эрдэнийн Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна." гэсэн юм.
Маш энгийнээр хэлбэл Б.Баатар, А.Амундра нар Л.Оюун-Эрдэнийн хүүгийнх нь тансаглалд зориулсан их хэмжээний мөнгийг өгч байсан нь тогтоогдсон, харин тэд энэ мөнгөө хаанаас яаж олсон бэ? гэдэг нь шалгагдаж байгаа гэсэн үг. Харамсалтай нь Б.Баатар, А.Амундра нар Монгол Улсын хилээр гарч зугтан, өнөөг хүртэл ирээгүй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хүндрэл учруулж буй ажээ. Гэтэл энэ үетэй зэрэгцэн, ард түмэндээ хөөгдөн байж Ерөнхий Сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө мэдлэг, чадварт хэт ахадсан сэдвээр элдэв үг хэлж, улс төржих болов. Энэ бүхэн хоорондоо учир холбоотой юм биш биз?
Арай Л.Оюун-Эрдэнэ төрсөн ах, том хүүгийнхээ тансаглалтай холбоотой гэмт хэргийг далдалж, ял наймаалцах гээд байгаа юм биш биз? Б.Баатар, А.Амундра нарын их хэмжээний орлогын цаана төсвийн мөнгөнөөс хийсэн хулгай луйвар, Л.Оюун-Эрдэнэ өөрөө байгаа юм биш биз дээ?
Ингээд бодохоор Л.Оюун-Эрдэнийг шалгах нь зүй ёсны зүйл мэт. Гэтэл байдаггүй ээ.
АТГ-ын дарга З.Дашдаваа та яагаад Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг шалгахгүй байна вэ? Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн үед уг албан тушаалд томилогдсон байж болох ч энэ нь түүнийг шалгаж болохгүй гэсэн үндэслэл биш биз дээ?
Орлогоо нотол гэсэн олон нийтийн шаардлага одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Иймээс Л.Оюун-Эрдэнийг нэн даруй шалгах хэрэгтэй.
С.Сарнай
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл10
хояа. Авлиго абасаан баа. Тинага хар малуд юү миданаа. Даши да бао яаосан тилого баса хулигачо баа. Баса дундадо иргаан бейжинь хүн баа
Монголын төлөө зүтгэхэд хүү нь тансаглахад ер нь яадгым!!! Ашигтай ажилласан компанийн дарга хүртэл бонус авдаг хорвоод амьдарч байна!!!!
МАН үхрийн махыг кг-г 50 мянга хүргэж байна. Шүлхий өвчин тарааж махны үнийг буулгая Зах дээр мах зардаг махны наймаачин дамчид кг үхрийн махыг 50 мянгад хүргэж байна. Учрыг асуухаар харин ч энэ бага. МАН машины татварыг 8 дахин нэмж зам дээр торгууль их авдаг болсон гэж тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
66.181.191.60 энэ нэг солиорчихсон гаж донтой хулгайч араншинтай нөхөр юу гэнэ вэ? Монгол улс Оюун-Эрдэнийн ХУВИЙН КОМПАНИ ЮМ УУ? Монголын дайснууд жоом шиг үржих юм аа. Хулгайч луйварчдаа талцаж хамгаалж хэрэлдээд сууцгааж байдаг. Яана даа энэ улс орон.
Хойтон жилээс шалгах сураг бгаа. Энэ онд ажлын ачаалал их бгаа тул амжихгүй гэсээн. Даруй шалгах онцгой ноцтой хэргүүд оочер дайраад бнаа гэж бна лээ.
Ямар ч айл Тооноо тормон дээр ачдаггүй ш дээ, Монголын ЗГ-ын Ерөнхий Сайд гэдэг Данхад хэдэн зуу мянга дахин ахадсан ачааг Хүүк лүд л үүрүүлсэн шүү !!! Данх онхолдсоноосоо хойш хэдэн удаа жаал юм ярьлаа, гэвч түүний хэлсэн ярьсан дотор олигтойхон үндэслэл гаргалгаатай, зөв сайн логиктой,ш/у-ны түвшиний юм огтоос алга !!! Дандаа л хов матаас, өөрийнхөө хэмжээний л юм бурж бнаа. Дашдаваа гэж нэг рецедив цара йтай юм Данхыг шалгахгүй ээ, харж л байгаарай !!!
Кууль хяналтын байгууллагуудыг дээрээс нь дар₮мтлаад байгаа бизээ Харахгүй юу Баатар Амундра нарыг оргуулчихаж Авилга луйвартай тэмцэнэ гэсэн сайд Б Энхбаярыг болиулчихлаа Луыварчлыг хамгаалдаг том бүлэглэл МАНмд баайна Монголын гол авилгын хэргүүд МАН ыхантай холбоотой байна МАН д байгаа оударга хүмүүс хүчин мөхөсдөж байна Ядаж гадаадад мундаг сургууль төгссөн зарим шинэ гишүүд улс төрийн туршлага дутаж байгаа уёраас хэрэг дээрээ лжйьарчлыг өмгөөож хамрааллж байна яиым нөхцөлд гарц ранц л байна яирэх хоер сонгуульд МАН г улс төрөөс өүрэн арчиж шинэчлэгдэх боломж олгох Хоерт АН г засагт гаргах эсэх нь Женко яоюунэрлэний бүлэглэл АН г бас бужигнужоах эсэхээс хамаарахаас байна ХҮН нам болон бусад нь авилгын асуудал раыгүй
Кууль хяналтын байгууллагуудыг дээрээс нь дар₮мтлаад байгаа бизээ Харахгүй юу Баатар Амундра нарыг оргуулчихаж Авилга луйвартай тэмцэнэ гэсэн сайд Б Энхбаярыг болиулчихлаа Луыварчлыг хамгаалдаг том бүлэглэл МАНмд баайна Монголын гол авилгын хэргүүд МАН ыхантай холбоотой байна МАН д байгаа оударга хүмүүс хүчин мөхөсдөж байна Ядаж гадаадад мундаг сургууль төгссөн зарим шинэ гишүүд улс төрийн туршлага дутаж байгаа уёраас хэрэг дээрээ лжйьарчлыг өмгөөож хамрааллж байна яиым нөхцөлд гарц ранц л байна яирэх хоер сонгуульд МАН г улс төрөөс өүрэн арчиж шинэчлэгдэх боломж олгох Хоерт АН г засагт гаргах эсэх нь Женко яоюунэрлэний бүлэглэл АН г бас бужигнужоах эсэхээс хамаарахаас байна ХҮН нам болон бусад нь авилгын асуудал раыгүй
Мантуу Хүрэлсүх хүртэл энэ хулгайчид хайр зарлаж татганаад байдаг нь их учиртай. Хүрэлсүхийн хулгай дээрмийг бас өчнөөн олон жил нууж хааж дарж ирсэн.
Зах дээр мах зардаг махны наймаачин дамчид кг үхрийн махыг 50 мянгад хүргэж байна. Учрыг асуухаар харин ч энэ бага. МАН машины татварыг 8 дахин нэмж зам дээр торгууль их авдаг болсон гэж тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
Өндөр Энхбаярын өндөр тоон дүнтэй онц ноцтой доллорын хэрэг орж ирээд ээ