Ардчилсан Нам УИХ-ын чуулганыг бойкотолсоноос үүдэлтэйгээр Г.Занданшатар Ерөнхий Сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч сайд нарыг томилох үйл явц удааширч, МАН дахь 38, 30-ийн бүлэглэлийн зөрчил үргэлжилсээр байна. Энэ бүхэн чухам юунаас үүдсэн бэ? Яг цаад язгуур шалтгаан нь Үндсэн хуулийн доголдолтой холбоотой гэхэд болно.
Учир нь УИХ дахь МАН-ын 30-ын бүлэг гэгч бол Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлж, УИХ-ын 2024 оны сонгуульд орсон баг. Зүй нь хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцорч, эрх баригч намын дарга солигдсон л бол УИХ дахь бүлэг нь Н.Учралыг дэмжих ёстой.
Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ. Нам доторх бүлэглэлүүд өөр өөрийн ашиг сонирхлоор хөдөлж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулж, Засгийн газрын бүрэн гүйцэд ажиллах боломжийг хязгаарлаж байна. Энэ нь зөвхөн нэг намын дотоод асуудал биш, харин төрийн институцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй системийн гажуудал юм. Хэрэв үнэхээр бүлэг нь бүрэн дэмжихгүй бол УИХ-ыг тарааж, МАН-ын дарга Н.Учрал өөрийн багаа бүрдүүлж, УИХ-ын ээлжит бус сонгуульд өрсөлдөх нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хариуцлага нь зөвхөн албан тушаал солигдохоор хязгаарлагдах бус, бодит эрх мэдэл, багийн шинэчлэл дагалдах ёстой. Одоогийн нөхцөлд шинэ Ерөнхий сайд хуучин фракц, хуучин зөрчил дунд ажиллах гэж оролдож байгаа нь өөрөө тогтолцооны гажуудлыг илтгэнэ.
Японд гэхэд яг л ийм жишиг байдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд л Санаэ Такаичигаар удирдуулсан Либерал Ардчилсан Нам парламентын ээлжит бус сонгуульд оролцож ялалт байгуулаад байна. Тэнд улс төрийн хариуцлага гэдэг нь илүү тодорхой. Намын удирдлага солигдвол бодлогын баг ч дагаж шинэчлэгддэг. Ингэснээр шинэ удирдлага бодлогоо хэрэгжүүлэх бодит боломжтой болдог.
Харин Монголд эсрэг дүр зураг ажиглагдаж байна. Удирдлага солигдсон ч парламент дахь хүчний харьцаа, фракцын нөлөө хэвээр үлдэж, шинэ Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэхэд саад болж байна.
Энэ нь эцсийн дүндээ төрийн шийдвэр гаргалтыг гацааж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс ч үнэхээр зөрчил, бойкот нь дийлдэхгүй хэмжээнд хүрчихсэн юм бол Үндсэн хуулийн хүрээнд ямар нэг аргаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Энэ нь хямралаас гарах “шулуухан” шийдэл мэт харагдаж болох ч нөгөө талаас улс төрийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ мандат бүхий парламент бүрдүүлэх боломж ч байж мэднэ. Эцэст нь хэлэхэд, асуудал ганцхан хувь хүмүүст биш, тогтолцоонд байна. Хэрэв одоогийн бүтэц, харилцаа нь төрийг гацааж байгаа бол түүнийг шинэчлэх зоригтой алхам хийхээс өөр гарцгүй. Тэр нь магадгүй УИХ-ыг тараах шийдвэр байж ч болох юм.
Б.Намуун
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл21
МАН ыг тараамаар байна. Засаглаж чадахгүй шившиг болж байна
Бүтэн 10 жил МАН төр барьлаа. Эднээс юу ч хүлээлтгүй
126 г тараах хэрэгтэй байна даа дэндүү олон квоттой байна даа квотыг тоог цөөлөх хэрэгтэй байна даа
Эд нарт шинэ сонгууль явуулах мөнгө байхгүй ээ ! төрд ч байхгүй ! Өнөө маргаашаа яая гэж байна шүү дэ ! Япон бол мөнгө ихтэй ! хариуцлага ихтэй улс ! парламёнтийн танхимд нэг унгахад л парламёнт огцорно ! нэг сайд нь бааранд нэг хүүхэнтэй алцганаж дуулахад л танхим нь огцорно ! Ийм хариуцлагатай улс ! Амны салиа нь арилаагүй арван жилийн охин Намуун том том бүлтэрсэний хэрэггүй !!
Уул нь бол маш зөв юм л бичсэн бна. Соёлтой, өндөр хөгжилтэй, хүн ард нь гэгээрсэн нийгэмд бол нээрээ яг л тэгнэ дээ, гэтэл манайд Еөөк нь ч Үндсэн хуулийнхаа мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгож ухаараагүй, нийтээрээ олигтой гэгээрээ гүй улс төрийн соёл бүрдэж чадаагүй бна. Улс төр нэрээр хөрөнгө санхүү хөөцөлдөжНАМ нэртэй ядмагхан МАФийн бүлгүүд л хоорондоо тэмцэлдэж бна л даа !!!
Тийм болохоор УИХ-ыг тараагаад дахин сон гууль хийхэд дахиад л өнөөгийх шиг дампуу УИХ л бий болно !
Албан тушаалд томилогдоод энэ улс орны эзэн аятай дураараа дургидаг асуудалд чинь цэг тавина шүү пиздаа нараа. 😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡
Хэн МАН-г хагалсан билээ?
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!
Ерөнхийлэгчийн засаглал
Хүрэлсүх унгахад их хурлын хуралдаан хойшилж байдаг болж. Энэ мантуу нүүрт өмхийгөөр унгасан унгууруурыг зайлуулаач ээ. Энэ одоо хаан юм уу заан юм уу Энэ унгуур пздагийн хошногоны нүхэнд бөглөө хийж явуулж бай
Одоогийн МАН нь 1990 онд 1921 оны МАХН-ын коммунист үзлээс урвасан мөртлөө МАХН-ын залгамжлагч гэж Монголын ард түмнийг 35 жил хуурч, залилан мэхлэж төрийн эрхийг барилаа. Одоогийн МАН тарж шинэ жинхэн коммунист нам байгуулах нь монголчуудад өлзийтэй, улс төрчдөд халтай.
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар 2024 оны сонгуульд МАН-ыг ялалтанд хүргэсэн. Гэтэл Учрал, Бямбацогт, Хүрэлсүх нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын ар нуруу уруу хутга шаасан, түгжилдсэн. Ёстой л ханилж яваад нөхрөө, унаж яваад морио төхөөрсөн хэрэг. Учрал, Бямбацогт нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын морийг хулгайлж унаад хол явахгүй нь тодорхой. Ер нь хүмүүсийн хүн чанар нь ил гарч ирж байна даа.
Сонгуульд хэдэн дарга өиш МАН ы олон мянган гишүүн дэмжигчид ялуулсан юм ааа
Энэ бүх үймээн, будлианы эзэн нь Хүрэлсүх шүү дээ
АН ҮНЭХЭЭР ЭНЭ УЛС ТӨР БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ ШУЛУУХАН ИХ ХУРЛЫГ ТАРААХАА ШУДАРГААР МЭДЭГДЭЭД ТЭР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОРМООР ЮМ. ТЭГЭХГҮЙ БОЛ УЛС ОРНОО ХОРЛООД Ч БАЙГААЮМ ШИГ ЭВГҮЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА. УЛС ЭХ ОРОН ЧИНЬ ХОХИРООД БАЙНА. АРД ИРГЭД ЧИНЬ МАХНЫ МӨНГӨГҮЙ ХЭЦҮҮДЭЖ БАЙНА. ХООСОН ХОЁР ИДЭХГҮЙ ХООСОН ХОНОХГҮЙН ТУЛД ТӨМСНИЙ НУХАШТАЙ , БАЙЦААНЫ ШАНЗТАЙ ХУУШУУР ХАЙРЧ ЭХЭЛЛЭЭ.. ЦААШАА ЭНЭ ЯНЗААРАА БАЙХ ЮМ БОЛ БҮР ХЭЦҮҮ БОЛОХ БАЙХ. САЙН МУУ Ч ГЭСЭН НЭГ ЗАСАГТАЙ БАЙМААР ЮМ. ТУСГААР УЛС ЮМ ЧИНЬ
АН БҮР ХЭЗЭЭ Ч СЭХЭХЭЭРГҮЙ НАЙДВАРГҮЙ БОЛСОН БН
ЗАЛУУ ХҮМҮҮС ИЙМ Л БАЙДАГ МАН ЫН ЗАЛУУЧУУДЫГ ХАР АЙМШИГ БОЛГОЖ БАЙГАА ХЭД ХУВААГДЧИХААД МОНГОЛ УЛСЫГ БОДОХГҮЙ БАЙНА.ХУУЧИН ХӨГШЧҮҮЛ НЬ АРАЙ Ч ИНГЭДЭГҮЙ БСАНСАН.АН ЫГ Ч ХАР ӨРӨВГӨР ЗАЛУУЧУУД НЬ ЯМАР Ч АЛСЫН ХАРААГҮЙ БОДЛОГОГҮЙ ТАВЬТАРГҮЙ ААШЛАЖ ТЭНЭГТЭЖ ӨГЧ БН СӨРӨГ ХҮЧИН БОЛ АРД ТҮМНИЙ УЛС ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ТЭДНИЙ АЛДААГ ШУУД ИЛРҮҮЛЖ ЭСЭРГҮҮЦЭХ ЗАСУУЛАХ ЁСТОЙ БИШ ҮҮ ЛОДОЙСАМБУУ ГЭХ МЭТ САНАА МУУТАЙ ЗАЛУУГААРАА БАЯЖЧИХСАН ГАРУУДААС ХОР ХОРОН ЗАН ХЭЛ Л ГАРНА ӨӨР ЮУ ГАРАХ ВЭ ДЭЭ..ЗӨВ ЗАЛУУЧУУД БИШ
МАН ын удирдах зөвлөл маш муу ажиллаж, гаргасан шийдвэрүүд нь дандаа намаа хагаралдуулах талд гардаг. Энэ ямар хүмүүс, ямар захиалгаар энд суудаг вэ?
Тэр 38-аасаа багаа бүрдүүлэх нөхцөлийг ЕС-ад бүрдүүлж өгөөд л асуудлыг хөнгөн шийдэж болно доо.
Чадамжгүй УИХ-ыг тараа