ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /Reuters/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг хоёроос гурван долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.
Түүний энэхүү мэдэгдэл нь Ойрх Дорнодын байдлыг үндсээр нь өөрчилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ихээхэн нөлөөлж буй нэг сар орчим үргэлжилсэн дайныг удахгүй эцэслэн зогсоох гэж буйг илтгэсэн хамгийн тодорхой байр суурь болов.
Энэхүү ажиллагаа нь Бүгд найрамдах намаас сонгогдсон түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааных нь бодлогын чиг хандлагыг ч ихээхэн өөрчлөөд байгаа юм. Д.Трамп хэлэхдээ, дайныг зогсоохын тулд Техрантай хэлэлцээ хийх шаардлагагүй гэсэн байна. "Харин цэргийн ажиллагааг хумих гол нөхцөл бол Ираныг ойрын хугацаанд цөмийн зэвсэг эзэмших чадамжгүй болтол нь "чулуун зэвсгийн үе"-д буцаан оруулах явдал юм" гэж тэрбээр хэлээд, үүний дараа АНУ гарч явах болно гэв.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
Хөөрхий амьтан буугаад өгчихөж.Даян дэлхийн шившиг ч боллоо л доо.
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин Венесуэлээс хар тамхи хайгаад байна гэсэн чинь хар тос дээрэмдсэн, одоо Иран атомын бомбогоор дэлхийг дэлбэлэх гэж байна гээд байсан чинь бас л хар тос дээрэмдэх гээд байгаа юм уу даа.
Dear the people of Iran: Betraying Ayatollah is forgivable.Betraying shah is forgivable.Giving up nuclear ambitions forgivable. Betraying the dignity of the people is unforgivable sin. A day after demolition peace and prosperity agreement. America is not enemy of Iran.The people of Iran know who is near and far enemies of Iran. Scavengers. Sincerely Iron Leader the Great