УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "МАН-ынхан Туулын хурдны төслийг ихээхэн гажуудуулж, анхны төлөвлөгөөтэй нь харьцуулахад төсөвт өртгийг үлэмж нэмэгдүүлж, байгаль орчинд өндөр эрсдэлтэй төсөл болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь анх дэвшүүлсэн шинэ санал, санаачлагыг хэрхэн гажуудуулж болдгийн тод жишээ болж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд 2.3 их наяд төгрөг гэдэг маш их хэмжээний мөнгө. Ердөө 32 км замыг ийм өндөр өртгөөр барих нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодит, нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөгүй байгааг харуулж байна.
Анх энэ төсөл “Гудамж” төслийн хүрээнд яригдаж байх үед ийм нарийвчилсан ТЭЗҮ гараагүй ч далан дагуу барих төлөвлөгөөтэй байсан тул өртөг нь харьцангуй бага байсан. Аливаа төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөцөд үзүүлэх эрсдэл, эдийн засгийн үр ашиг, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих байдал зэрэг олон хүчин зүйлээр цогцоор нь үнэлэх ёстой.
Энэ үүднээс авч үзвэл, Х.Нямбаатар даргын санал болгож буй хувилбар нь байгаль экологийн болон эдийн засгийн өндөр эрсдэлтэй, улмаар улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж харж байна. Иймд бид уг төслийг дэмжих боломжгүй.
Мөн “Хатантуулаа хамгаалья” зэрэг иргэний хөдөлгөөнүүд өрнөж, иргэд хотынхоо байгаль орчин, Туул голын ирээдүйд санаа зовниж байна. Тиймээс хамгийн түрүүнд иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой. Улс төрийн ямар ч шийдвэр гарсан эцсийн дүнд иргэдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой.
Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм нөхцөлд хүч түрэн шийдвэр гаргах нь зохимжгүй. Хотын дарга бол нийслэлийн иргэдийн төлөөлөл учраас иргэдийнхээ төлөө ажиллах ёстой. Гэтэл одоогийн нөхцөл байдалд иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа мэт харагдаж байна.
Бидний эсрэг байна уу гэдэг нь чухал биш, харин иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж болохгүй. Надад ирсэн мэдээллээр төслийн трасс ихээхэн өөрчлөгдсөн байна. Гэвч эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргах шаардлагатай. Анх далан дагуу, олон баганат бетон гүүрэн байгууламж барихгүйгээр төлөвлөж байсан бол одоо бүрэн гүүрэн зам болж өөрчлөгджээ.
Сүүлийн хэлэлцүүлгээр нийтдээ 2574 ширхэг бетон баганат гүүрэн байгууламж барихаар төлөвлөж байгаа нь Туул голын татам газарт байрлана гэсэн үг. Энэ нь байгаль орчны дүрэм, хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Иймд уг төслийг яаралтай түдгэлзүүлж, саяхан олон нийтэд цацагдсан мэдээллийг холбогдох захиргааны байгууллагууд нягтлан шалгаж, бодитой шийдвэр гаргах шаардлагатай. Шинэ Ерөнхий сайдаас миний хүлээж буй зүйл гэвэл: Засгийн газраа бүрдүүлж буй энэ үед доод шатны засаг дарга нарын шийдвэрийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ асуудал Н.Учрал даргад очсон гэж ойлгож байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл19
Тэнэг минь наад төслийг чинь чиний аав санаачилсныг мэдэх үү??? https://www.facebook.com/reel/1951288382147604
Энэ охин жаахан турдаггүйм байхдаа
Goe l ohin sh dee. Deer ni AN-iin Tsoriin Gants Professional Economist, Not an Accidental or Amateur Activist.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж 35 жилийн туухэндээ ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Ард түмэн сонгуулиас сонгуульд улам муу сонголт хийгээд байгааг анзаарсан уу. УИХ бол манай ард түмний толин тусгал, тэдний сонголтын үр дүн юм. Ардчилсан сонгуулиар ийм дайснуудыг сонгож ирсэн ард түмэн бүх хариуцлагыг хүлээх ёстой. Ард түмэн бүхэл бүтэн 36 жилд ухаан орохгүй байгаа нь тогтолцооноос буюу дүр эсгэсэн хуурамч ардчиллаас шалтгаалж байна. Бид үүнийг устгах шаардлагатай."Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" Дональд Трамп.
Энэ бузар эм бол АН н рецедевист гэмт хэрэгтэн "фортуна"хочит б н охин. Удмаараа улцан.
Энэ бузар эм бол АН н рецедевист гэмт хэрэгтэн "фортуна"хочит б н охин. Удмаараа улцан.
Tusliig demjij baigaa ih hurliin gishuud ch ba
Tusliig demjij baigaa ih hurliin gishuud ch baigaa, Irged ch baigaa Lodoi Bayarmaa Ta 3-as Busad Tania gishuud ch dotroo demjij yu magad
Хямрал болж байхад мөнгө угаах зорилготой гэж хардагдаж баыгаа энэ үрэлгэн төслийг МАН түргэн цуцлаачээ Мэдээжийн асуудал дээр иргэдийг бухимдууоаад л чмар удаан байнаа Гэтэл хүнсний үнэ дийлдэхгүй болж байна ятун улахгүй иргэд жагсаад эхлэнэ дээ Сандал суудлаа ярьсаар Опунэрдэнэ з.алуучуудыг турхирч төрд ганц жил ажиллаж үзээгүй хүмүүсээ сайд болгох гэж зүтгэсээр
Ямар ч байсан барих хэрэгтэй төсөл. Бага зэрэг өөрчилж болно.
НИЙСЛЭЛ ХОТ НЬ ӨВӨЛДӨӨ ХӨЛДӨХ ШАХАЖ, ЭМНЭЛГҮҮПИЙН АППАРАТ НЬ ЭВДЭРХИЙ, ИРГЭД НЬ ХӨХХОТ РУУ ЦУВЖ, ИРГЭД НЬ ЭМНЭЛЭГТЭЭ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХЭДЭН САРААР ДУГААРЛАЖ БАЙХАД ХУРДНЫ ЗАМД 2,3 ИХНАЯДЫГ ҮРЭН ТАРАН ХИЙХ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙН ШИНЖ ҮҮ?
Эргүү хүүхэн минь танай нам Нямбаатар гүүр бариад ажил хийхээр шээс нь гоожих гээд бна уу араггүй 27,28 оны сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх бүтээн баыгуулалт болно одоо гүүрээ барихгүй бол баячуудын хаус баригдаад бид урсах гогүй ч болно одоо хий Нямбааг дэмжиж бна ард түмэн хэдхэн тролл эсэргүүцэж бгаа шүү
Энийг янхан гэвэл доромжилсон болохгүй байх. Учир нь анх энэ төслийг санаачилсан алнууд бол АН н нхан гэдгийг огт мэдэхгүй байгаа бол янхан гэх үг яг таарна.Ийм мунхаг харанхуй алнуудыг сонгосон ард түмэнд гомдож байна.
Нямбаатарыг xурдxан зайлуулаач Буддист битгий xэл Xрист Лалууд ч байгал гол усаа амь наснааса илүү дээдэлсээр ирсэн, зайлуулаач энэ тэнэгийг xурдxан!!! Яагаад Нямбаатар улайраад байгааг эндээс үз https://www.youtube.com/watch?v=yk5uDJW5deA
Заа Чи дут.
B.Jargalan gegch nobsnyyd aa,ta nar byyr hotiin dargaar denchin tabih sanaatai yu?...eersdee yu hiisen yum be?...gelegnyyd ee;..............................
Өлсгөлөн иргэдээ өдрийн хоолоор хуурч лоозон бариулж суулгачихаад иргэдиын дуу хоолой гэж хууран мэхэлж тархи угаалтаа зогсоомоор байна. УИХ зарим гишүүд мөнгөөр нам аргадаж орчихоод сагчихсан халамцуу бармен шиг аашилмааргүй байна. Мулгуу хүмүүсийг мөнгө ёстой эвдэх юмаа.