УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: Засгийн газрын бүтцийн асуудал нь Ерөнхий сайдын бодлого, байр суурьтай шууд холбоотой юм. Ерөнхий сайд өөрийн зүгээс либерал чиг баримжаатай бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.
Түүний энэхүү мэдэгдэл бодитой эсэх нь шинээр бүрдэх Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнээс тодорхой харагдах болно. Өөрөөр хэлбэл, коммунист чиг хандлагатай эсвэл либерал үзэл баримтлалтай хүмүүс томилогдохоос шалтгаалан цаашдын бодлого тодорхойлогдоно гэж үзэж байна.
Одоогоор Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн хэзээ томилогдох талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Өчигдөр нэг цагийн завсарлага авч, Ардчилсан намын бүлгийн хурал дээр уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын баримтлах бодлогын талаар тодруулга авсан.
Ерөнхий сайд 2024–2028 оны Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрээр бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих бодлого баримтлахаа онцолсон. Мөн авлигатай тэмцэх асуудал нь нэн чухал болохыг Ардчилсан намын гишүүд тэмдэглэсэн бөгөөд Ерөнхий сайд уг чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдсэн.
Авлигатай тэмцэх болон хувийн хэвшлийг дэмжих бодлогыг зэрэг хэрэгжүүлэхийн тулд төрийн албыг цомхон болгох шаардлагатай гэж үзэж байна. Үүний хүрээнд төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох, дэд сайдын орон тоог цөөлөх талаар мөн дурдсан.
Түүнчлэн яамдын үндсэн чиг үүргийг тодорхой болгож, голлох дөрвөн чиглэлд төвлөрүүлэх тухай санал дэвшүүлсэн. Өмнөх Ерөнхий сайд болон дэд сайд нарт холбогдуулан дэд сайдын албан тушаалыг цомхотгох шаардлага тавьж байсан. Иймд Ерөнхий сайд солигдсон ч уг шаардлагаас ухрахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ үндэслэлээр бүлгийн хурлын үеэр дэд сайдын албан тушаалыг цомхотгох зарчмын шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд тэрээр үүнийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлсэн.
Ерөнхий сайдын албан тушаал нь улс төрч хүний хувьд ховор боломж тул энэхүү боломжийг үр ашигтай ашиглаж, бодит шинэчлэл хийх нь зүйтэй. Хэрэв өөрийн зорьж буй Засгийн газрын бүтцийг хэрэгжүүлж чадвал ойролцоогоор 10 яам бүхий, илүү цомхон бүтэц бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин өмнөх тогтолцоондоо баригдвал бодит өөрчлөлт гарахгүй, хуучин хэвээр үргэлжлэх эрсдэлтэй юм." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл10
Үхэхгүй байвал дээдийн заяа. Үхээд боссон бие муутай хүн Ерөнхий сайд болох гэж.
Зандангахай бас машинд мөргүүлж үхэх шахаж байсан. МАН хөгжлийн бэрхшээлтэй тахир татуу богино настай улсыг яагаад сайдаар тавьдаг юм бол ?
Ychiral dyy chadna,harin habriin tyrliahnyyd haisaa yum be?...neg zasag soligdoh toolond yryylaa darbalzyylan tyrgih ni hen bolood ta nar dongosdog hereg be?....eersdee bol ynendee chadahgyi ajil suu dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!tanai nam bol mehsen galt yyl suu dee!!
Гантөмөрөө зайлаа чи улс төрөөс. Либерал үзэл мөхөж устсан. Монгол улсын эрх ашиг, үндэсний онцлогоо хамгаалах цаг болсон. Америкаас эхэлж байгаа националист үзэл дэлхийг ахин өрсөлдөөн, дайны эрин үед оруулж байна. Либерал үзэл мухардалд орж, олон улс эдийн засгийн ганцаардалд орох нь тодорхой боллоо. Монголын ардчилсан намд цаашид санал өгөх Монгол хүн байхгүй болно.
Хүрэлсүхийн Буриад хүүхэлдэй өөрийн толгойгүй гэдгийг тойруугаар хэлж даапаалж байна.
Либериал удирдагч сангаар дамжаа төгсөж бэлтгэгдсэн нөхөд Монголыг сүйрэлд хүргэнэ. Либериал үзэл мөхчихсөн байхад Учрал яаж амьд явах бол, мэдэхгүй.
МАН зориуд бие муутай үхэх дөхөж байсан хөгжлийн бэрхшээлтэй улсыг ерөнхий сайдаар шилж тавьдагт ямар учир байдаг юм бол?Тэдний бие муутайг ашиглан хулгай хийх гэсэн арга мэх байж болно шүү.. Хотын даргаар бас дандаа хөдөөнии улаан хацартай эр хүнд хошногодуулах дуртай улсыг томилж байгаад байдаг..
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Шаамий чи дут шаамий шаамий шаамий яма0о ямасо
Юу ч хамаагүй хшсэу болно гэж үү