Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсаны дараа Сербид хий нийлүүлэх гурван сарын хугацаатай хэлэлцээрийг Оросын тал сунгажээ. Энэ тухай өчигдөр B92.net цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Бидний хувьд маш ашигтай нөхцөлөөр байгуулсан гэрээг гурван сараар сунгасан явдалд миний зүгээс Ерөнхийлөгч Путинд талархал илэрхийлсэн. Бид 1 мянган шоо метр хийг 320 орчим доллароор /279 евро/ худалдан авна” хэмээн Сербийн Ерөнхийлөгч хэллээ.
Tanjug агентлагийн мэдээлснээр, хийг уян хатан нөхцөлөөр нийлүүлэх бөгөөд үнийг нь нефтийн үнэтэй уялдуулан тогтоох ажээ. Нидерланд дахь Европын хамгийн том хий нийлүүлэлтийн төвөөс дөрөвдүгээр сард нийлүүлэх хийн фьючерс үнэ өчигдрийн байдлаар 1 мянган шоо метр нь 663.1 доллар байв. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ, Путин, Вучич нар утсаар ярьсныг баталсан байна. “Серб зэрэг ах дүүгийн найрамдалт орнуудад хий нийлүүлэх үүргээ бид биелүүлж байгаа” гэж тэрбээр хэллээ.
Б.Адъяахүү
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
Украйныг өдөөд өг сербичүүдээ. Украйныг ямар нэг байдлаар боож хаах ажлаа хий.
Оросоос Сёрби рү хаагуураа яваад хий оччихдог байнаа аэ ! ойлгох юм алга ! Хэрвээ очдог бол замд нь саатуулуулах Ёвропын холбооны улс нь байна уу !
turkiin urisgalaar ehleed bolgar serb ungart ochidog shuu hoo..
Dear the people: No one but establishment politicians and their cronies are benefiting and getting rich from natural resources. Demolish and bulldoze the kleptoeconomy its infrastructure. Kleptocracy and cronyism must end. Democracy and capitalism will prevail. Sincerely Iron Leader the Great
⚡️ Ормузын хоолойн нөхцөл байдлаас болж тийрэлтэт түлш авч чадахгүй байгаа бүх улс орнуудад, тэр дундаа Ираны "толгойг таслах" ажиллагаанд оролцохоос татгалзсан Их Британид хандан танд нэг санал байна. Нэгдүгээрт: АНУ-аас худалдаж ав, бидэнд хангалттай зүйл байна. Хоёрдугаарт: Эцэст нь эр зоригоо чангалж, хоолой руу явж, зүгээр л ЭЗЭЛ. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэхийг сурах хэрэгтэй болно. Та нар бидэнд туслаагүй шиг АНУ цаашид та нарт туслахгүй. Иран үндсэндээ ялагдсан. Хамгийн хэцүү хэсэг нь дууссан. Явж, тосоо өөрөө ав! Ерөнхийлөгч Д.Ж. Трамп