КИЕВ, 2026 оны гуравдугаар сарын 31 /Reuters/. Олон улсад эрчим хүчний үнэ өсөж буй энэ үед Оросын газрын тосны үйлдвэрүүдэд өгч буй цохилтоо цөөрүүлэхийг зарим холбоотны зүгээс тойруу замаар хүссэн тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгджээ.
В.Зеленский хэлэхдээ, хэрэв ОХУ-ын тал Украины эрчим хүчний систем рүү довтлохоо зогсоовол хариу алхам хийхэд бэлэн байгааг дурдаад, Улаан өндөгний баяраар гал зогсоох саналыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тал энэхүү саналыг Украины талд яриа хэлэлцээний хүрээнд дамжуулсан ба уг саналыг анх Москвагаас битүүлэг байдлаар илэрхийлсэн байж магадгүй гэдгийг дурджээ.
В.Зеленский Ойрх Дорнодын орнуудад хийсэн дөрөв хоногийн айлчлалынхаа үеэр бүс нутгийн зарим улстай эрчим хүчнийхээ салбарт дэмжлэг авах талаар тохиролцсон байна.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Саудын Араб, Катар улсуудтай хамтран ажиллах тухай суурь хэлэлцээр байгуулсан бөгөөд Арабын Нэгдсэн Эмирт Улстай ижил төстэй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ. Ираны дайны улмаас олон улсын түншүүд нь баллистик пуужингаас хамгаалах системээ Ойрх Дорнод руу илгээж байгаа, мөн Украин олон улсын анхаарлын төвөөс орхигдож байгаад харамсаж байгаагаа В.Зеленский илэрхийлжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл9
Өмхий украйнчууд одоо зэвсэггүй, мөнгөгүй, гуйлгачин боллоо.
Орос хошного сайн уу
Орос боов хехегч Украйны зэвсэг менгийг очоод тоолчихсон уу ккк. Ингэхэд оросоор ганц энгийн богино егvvлбэр ойлгох уу
⚡️ Ормузын хоолойн нөхцөл байдлаас болж тийрэлтэт түлш авч чадахгүй байгаа бүх улс орнуудад, тэр дундаа Ираны "толгойг таслах" ажиллагаанд оролцохоос татгалзсан Их Британид хандан танд нэг санал байна. Нэгдүгээрт: АНУ-аас худалдаж ав, бидэнд хангалттай зүйл байна. Хоёрдугаарт: Эцэст нь эр зоригоо чангалж, хоолой руу явж, зүгээр л ЭЗЭЛ. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэхийг сурах хэрэгтэй болно. Та нар бидэнд туслаагүй шиг АНУ цаашид та нарт туслахгүй. Иран үндсэндээ ялагдсан. Хамгийн хэцүү хэсэг нь дууссан. Явж, тосоо өөрөө ав! Ерөнхийлөгч Д.Ж. Трамп
HULMASUUDIIG ALAHAA ZOGSOOJ BOLOHGUI BUGDIIG N AL
Орос холбоотнуудыг чангална холбоотнууд нь Украйныг чангална манжингийн үлгэр
Украйн ялна
Цохилтоо улам эрчимжүүлээд Оросын газрын тосыг энэ үёд нь нам хаах ёстой байхгүй юу !! Би очиж зөвлөгөө өгөлтэй биш дэ тэнэгүүдэд !!
⚡️ Ормузын хоолойн нөхцөл байдлаас болж тийрэлтэт түлш авч чадахгүй байгаа бүх улс орнуудад, тэр дундаа Ираны "толгойг таслах" ажиллагаанд оролцохоос татгалзсан Их Британид хандан танд нэг санал байна. Нэгдүгээрт: АНУ-аас худалдаж ав, бидэнд хангалттай зүйл байна. Хоёрдугаарт: Эцэст нь эр зоригоо чангалж, хоолой руу явж, зүгээр л тocoo OЧИЖ ABЦГAA. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэхийг сурах хэрэгтэй болно. Та нар бидэнд туслаагүй шиг АНУ цаашид, та нарт туслахгүй. Иран үндсэндээ ялагдсан. Хамгийн хэцүү хэсэг нь дууссан. Явж, тосоо өөрөө ав! Ерөнхийлөгч Д.Ж. Трамп