МАДРИД, 2026 оны гуравдугаар сарын 31 /Reuters/. Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын цэргийн нисэх онгоцуудад Испани улс агаарын орон зайгаа ашиглуулахгүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес даваа гарагт мэдэгдлээ.
Тэрбээр Мадрид хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Ирантай холбоотой дайны ажиллагаанд манай улсын цэргийн бааз, агаарын орон зайг ашиглахыг зөвшөөрөхгүй” гэжээ. Энэхүү мэдээллийг Испанийн “El Pais” сонин цэргийн эх сурвалжуудаас эш татан нийтэлжээ.
Испани улс агаарын орон зайгаа хааснаар АНУ-ын цэргийн онгоцууд Ойрх Дорнод дахь бай руугаа хүрэхийн тулд НАТО-гийн гишүүн тус улсыг тойрч нисэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ уг хоригт ослын буулт хийх зэрэг онцгой байдлын нөхцөл хамаарахгүй гэдгийг “El Pais” сонинд тодотгожээ.
АНУ-тай тогтоосон харилцаанд сэв суулгаж болзошгүй эсэх талаарх асуултад хариулахдаа Испанийн сайд “Энэхүү шийдвэр нь олон улсын эрх зүйг зөрчсөн, нэг талын санаачилгаар эхлүүлсэн дайнд оролцохгүй, дэмжлэг үзүүлэхгүй гэсэн манай засгийн газрын өмнөх байр суурийн үргэлжлэл юм” гэсэн байна.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Иранд өгч буй АНУ, Израилын цохилтыг “хууль бус, хариуцлагагүй үйлдэл” хэмээн хамгийн ихээр шүүмжилж буй удирдагчдын нэг юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн бааз ашиглуулахаас татгалзсаных нь хариуд Испанитай хийх худалдаагаа зогсооно гэж сүрдүүлжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл2
Зөв,,,,хошного трамп БӨГСпутин шиг дайн дэгдээсэн,,,,
Израйлын эхлүүлсэн дайны тухай ярихад Оросын хийж буй үйлдэл бол зүгээр л украйны иргэний дайн болно.