ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас татвар авахаар шийдвэрлэжээ. Шинэ журамд зааснаар уг хоолойгоор АНУ, Израил болон Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудтай холбоотой хөлөг онгоцууд нэвтрэхийг хориглоно. Мөн татварыг риалаар төлөхийг шаардах ажээ. Өмнө нь Америк-Израилын цэргийн ажиллагаа эхэлсний дараа Иран улс хоолойг хааж, арилжааны хөлөг онгоцууд дронуудын дайралтад удаа дараа өртөж байсан юм.
Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Орос, Энэтхэг, Ирак, Хятад, Пакистан зэрэг зөвхөн “найрсаг” харилцаатай орнуудын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг зөвшөөрсөн байна.
Эргэн сануулахад, гурадугаар сарын 22-ны өдөр Д.Трамп Ормузын хоолойг нээхэд Ираны талд 48 цагийн хугацаа өгсөн юм. Хэрэв тус хоолойг усан тээвэрт зориулан нээхгүй бол АНУ-ын зэвсэгт хүчин тус улсын объектуудад цохилт өгнө гэдгийг тэрбээр анхааруулж байв. Дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувь нь (өдөрт 20 сая орчим баррель) дамжин өнгөрдөг Ормузын хоолой нь газрын тосны нийлүүлэлтийн хувьд стратегийн онцгой ач холбогдолтой бөгөөд тус хоолойгоор нэвтрэх хөдөлгөөн одоогоор үндсэндээ зогсоод байна.
Гуравдугаар сарын 20-ны өдрөөс өмнө танкеруудад ачигдсан Ираны газрын тосыг борлуулах, тээвэрлэхийг АНУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 21-ний өдөр зөвшөөрчээ. Холбогдох шийдвэрийг Гадаад хөрөнгийг хянах газраас нийтэлсэн ерөнхий лицензээр баталгаажуулсан байна.
Ормузын хоолой бол дэлхийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг тээвэрлэдэг стратегийн чухал зам юм. Үүгээр нийт газрын тосны тавны нэг орчим хувийг, мөн Катараас нийлүүлдэг их хэмжээний байгалийн хийг тээвэрлэдэг. Уг хоолойд үүссэн аливаа саатал нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэд шууд нөлөөлдөг бөгөөд үүний улмаас экспортлогчид нэмэлт орлого олдог бол инфляцын өсөлт, түлшний үнийн хөөрөгдөл болон эдийн засгийн бусад эрсдэлүүд тулгардаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл2
Dear the people: Ordinary people around the world paid ultimate price for basic services and necessities as always.Cronies and their establishment getting richer for simple one reason- kleptoeconomy. Demolish and bulldoze kleptocracy and cronyism.Clean and clear the field.Build the democracy and capitalism. Sincerely Iron Leader the Great
⚡️ Ормузын хоолойн нөхцөл байдлаас болж тийрэлтэт түлш авч чадахгүй байгаа бүх улс орнуудад, тэр дундаа Ираны "толгойг таслах" ажиллагаанд оролцохоос татгалзсан Их Британид хандан танд нэг санал байна. Нэгдүгээрт: АНУ-аас худалдаж ав, бидэнд хангалттай зүйл байна. Хоёрдугаарт: Эцэст нь эр зоригоо чангалж, хоолой руу явж, зүгээр л ЭЗЭЛ. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэхийг сурах хэрэгтэй болно. Та нар бидэнд туслаагүй шиг АНУ цаашид та нарт туслахгүй. Иран үндсэндээ ялагдсан. Хамгийн хэцүү хэсэг нь дууссан. Явж, тосоо өөрөө ав! Ерөнхийлөгч Д.Ж. Трамп