Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.03.30) хуралдаан 15 цаг 03 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 32 гишүүний 21 нь хүрэлцэн ирснээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Э.Болормаа, А.Ганбаатар, Л.Гантөмөр, Т.Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар хүрэлцэн ирсэн юм.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг … Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж, 24.2 дахь хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” гэж тус тус заасан байдгийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхийн суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгч ирүүлжээ.
Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн. 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байгаа юм байна.
Ням-Осорын Учрал нь 2010 оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай, мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж нэр дэвшигчээс Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 24 гишүүний 95.8 хувь нь дэмжлээ. Иймд Ц.Сандаг-Очир дарга холбогдох тогтоолын төслийг уншиж танилцуулсан юм.
“Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” тус Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилохоор, тогтоолыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тусгажээ.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл28
Dear Mongols: Small smart strong government period Private sector driven economy period Separation of powers and separation of religion from state.Free speech.Freedom of choice.The"Wealth of the nation"is for the people. Demand. Sincerely Iron Leader the Great
Бао Тао данжаад одоо иргэдийнхээ эсрэг өөрөө жагсаж ард түмнийг үймээн самуунд уриалж турхирдаг болж. Манийсан нүүрт мангаа Хүрэлсүх ээ. Энэ дүрдээ орчихсон галзуу солиот махан толгойтоо хусаад зайлуулаач ээ.Эсвэл чи хамтран мөнгө цавчиж байна уу?.
энэ наана нь сууж байгаа суганы үс үнэн худ бой тээ ха ха. FM хөтлөгч байснаа дуулах гэж нэг үзээд яваагүй. Гэнгүүтээ Хүүкийн суганд очиж наалдаад туслах, цүнх баригч нь гэж шаасаар бгаад одоо тамгын газрын дарга нь болчихсон. Ямар ч чадамжгүй, юм сэтгэдэггүй, хөгийн табчик. Ийм юмнууд хажууд нь бхад Хүүк яаж ч сайн ажиллахав дээ
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Монгол улс 1990 онд эрдэм шинжилгээний хүрээлэн, институтаа устгаад эрдэмтэдийг нь гудамжинд хөөж гаргаад, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлуудыг хулхи улс төрчид, хулхи намчид, хулхи хуулчид, хулхи эдийн засагчид, хулхи УИХ-ын гишүүд, хулхи Засгийн газрын гишүүд зэрэг мэргэжлийн бус зөвхөн уран цэцэн үгээр хоосон бүлтэрдэг гарууд цээжний бангаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шийдэх гэж 35 жил улин хуцацгаалаа. Үр дүнд нь Монгол улс дахиад 100 жил өндийхгүйгээр дампуурлаа.
Учрал аа ………….Өмнөх ЗГ- с Риотинтод тавьж ирсэн шаардлагуудыг улам чангаруулж Монгол улсад ашигтайгаар шинэчлэх ёстой. Үүнээс дордуулбал эх орноосоо урвасан хэрэг болно шүү
Монголын төрийг Рио Тинтоо атгаж байна шүү дээ 1990 оны үндсэн хууль бол Барууны шургуулсан хууль 1990 онд Тусгаар тогтносон Монголын улсын Неколончилолын эрин үе тавигдсан колон улс болсон
Бао Тао данжаад одоо иргэдийнхээ эсрэг өөрөө жагсаж ард түмнийг үймээн самуунд уриалж турхирдаг болж. Манийсан нүүрт мангаа Хүрэлсүх ээ. Энэ дүрдээ орчихсон галзуу солиот махан толгойтоо хусаад зайлуулаач ээ.Эсвэл чи хамтран мөнгө цавчиж байна уу?.
Шинжлэх ухааныг хөгжүүлсэн Орос улс гар буу, пулемёт, тав үсэрдэг винтов буу, гранатаар зэвсэглээд, шинжлэх ухааныг огт мэддэгүй, огт хөгжүүлээгүй, зөвхөн сэлэм, нум сумаар зэвсэглэсэн үхэр монголчуудыг бяц дараад XVIII-XIX зуунд Сибир ба Хойд монголыг амархан эзлэж авсан нь үнэн шүү дээ. Одоо ч гэсэн шинжлэх ухааныг огт мэддэггүй, огт хөгжүүлээүй усан тэнэг монголчууд дотроо олон нам болж хуваагдаад өөр хоорондоо яг л зэрлэг амьтад шиг архиралдан тэмцэлдэж Орос, Хятадын хөгжлийг гайхан харж байна шүү дээ. Бид үнэхээр усан тэнэг үхэр монголчууд мөн ажээ.
Бао Тао данжаад одоо иргэдийнхээ эсрэг өөрөө жагсаж ард түмнийг үймээн самуунд уриалж турхирдаг болж. Манийсан нүүрт мангаа Хүрэлсүх ээ. Энэ дүрдээ орчихсон галзуу солиот махан толгойтоо хусаад зайлуулаач ээ.Эсвэл чи хамтран мөнгө цавчиж байна уу?.
ЖДҮ-чид л бөөн бөөн баяр.. бүгд дарга нар.. ж.энхбаяр , содбаатар , учрал нтр гээл бүгд л хөөр баяр … ханаж цаддаггүй новшнууд !!!

Мартамхай загасны ой санамжтай Монголчуудад хэлээд хэрэггүй
Хүрэлсүх гэж үхэж далдмар энэ Улсаараа тоглоод дууслаа.. бүх ждүчидийг өөгшүүлж хажууддаа авч байгаад одоо ашиглаад эхэллээ!!!

ЖДҮчид л ордон дотор хөөрч гүйсэн хүмүүс байна.. ждү авч банк бжсаараа иогэдээ шулсан ж. Энэхбаяр гүйгээл байх юм.. зэвүүн саарал толгойт до.. 03% хүүтэй ждү зээл авч ард олондоо банк бусаараа 30% хувьтай зээлүүлж нтр… өгөр шаар !!

Ж.ЭНХбаяр гээч… юун Энэхбаяр бэ ?
ЖДҮчид засаг төрийн эрхэнд гарлаа.. цөвүүн цаг ирлээ..

Бага цуслаарай да буриадын шээс ээ …
Бага цуслаарай улсын юмыг мөн ард иргэдийнхээ ахуй нөгцлийг улам дордуулав аа !!! Тэрнээс хэтрэхгүй байвал болоо !!!!!

Хүн зөвхөн биеийн хүчний ажил хийхээр харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэл нь хөгжиж ухаалаг нэгэн болдогийг эсийн шинжлэх ухаан, генетикийн шинжлэх ухаан, тархи судлалын шинжлэх ухаан нотолсон билээ. Харин хүн биеийн хүчний ажил огт хийхгүй бол харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэл нь хөгжихгүй зөвхөн хоосон чалчдаг нэгэн болж хувирдагийг мөн л эсийн шинжлэх ухаан, генетикийн шинжлэх ухаан, тархи судлалын шинжлэх ухаан нотолсон билээ. Учралыг шинжлэх ухааны үүднээс дүгнэж үзвэл биеийн хүчний ажил хэзээ ч хийж үзээгүй зүгээр нэг хоосон чалчигч ажээ.
Хип хопчин шт.. үглэж дуулдаг хүү дэ.. оюуны хөдөлмөр эрхэлдэг.. хахаха
Хип хопчин шт.. үглэж дуулдаг хүү дэ.. оюуны хөдөлмөр эрхэлдэг.. хахаха