УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
Таны хувьд кабинетыг яаж бүрдүүлэх вэ гэж бодож байна вэ?
Би цомхон Засгийн газар бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэх мэт өмнө албан тушаал хашиж байсан, ажлаа шуурхай явуулах чадвартай хүмүүсийг ажиллуулж, ажил ихлүүлэх нь чухал гэж үзэж байна.
Цомхон гэдэг нь дэд сайд байхгүй гэсэн үг үү?
Би дэд сайдыг дэмждэг. Харин яамдын тоог цөөлөх хэрэгтэй гэж бодож байна.
Хот байгуулалтын яаманд таныг сайдаар томилно гэх мэдээлэл байна. Энэ талаар таны санал юу вэ?
Одоогоор надад ямар ч санал ирээгүй байна. Гэхдээ цомхон Засгийн газар бүрдүүлж, ажлээ эхлүүлэх нь чухал гэж бодож байна.
Яамдыг ямар байдлаар цөөлөх нь зөв гэж харж байна вэ?
Жишээ нь: Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Цахим хөгжлийн болон Харилцаа холбооны яам, Барилга, Хот байгуулалтын яам зэрэг яамдыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн яам болгох нь зүйтэй гэж бодож байна. Олон улсын жишгийг харахад ийм арга зөв байдаг.
Мөн Хөдөө аж ахуйн яам, Уул уурхай, Байгаль орчны яамыг нэгтгэн Байгалийн нөөцийн яам болгох нь зүгээр гэж бодож байна. Эдгээр яам өөрсдийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах ёстой.
Цахим хөгжлийн яамны цахим хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу шилжүүлбэл илүү үр дүнтэй болно гэж харж байна.
Жишээ нь, сум, дүүрэг, нийслэл, аймаг бүгд өөр өөрийн вэб сайтуудтай байна. EMongolia төслийг Н.Учрал даргын гардан хийсэн ажил илүү. Одоо орон нутгийн түвшинд хэрэгжүүлж, цахим хөгжлийн бодлого Засгийн газрын хэрэг эрхлэх газарт төвлөрөх юм бол орон нутгийн хөгжлийн бодлого Засгийн газар дээр илүү уялдаа холбоотой явах болов уу гэсэн хувь хүний байр суурьтай байна.
Н.Отгончимэг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл16
BALAI GULGUN KOMMUNIST MIN TER HUDALCH LUIVARCHIN OYUERDENEE DAGAAD TONILJ UZ
Яамны ажилтан албан хаагч нарыг 50% цөөл. Төрийн албан хаагч нарын тоог 50% цөөл. Олоноор нь ажлаас халцгаа. Монголын бэртэгчингүүд ихэдлээ. Төрөөр тэжээлгэх гэсэн гөлөгнүүд олон байна. Яамны тоог цөөл, яамны ажилтангуудыг ажлаас халж цөөл.
юу яриад байнаа,ядаргаатай муусайн ялаанууд тусгай элчин сайд томилж туухэн алсын хараатай зоригтой ажиллах хэрэгтэй.
Яамны ажилтан албан хаагч нарыг 50% цөөл. Төрийн албан хаагч нарын тоог 50% цөөл.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Монгол улс 1990 онд эрдэм шинжилгээний хүрээлэн, институтаа устгаад эрдэмтэдийг нь гудамжинд хөөж гаргаад, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлуудыг хулхи улс төрчид, хулхи намчид, хулхи хуулчид, хулхи эдийн засагчид, хулхи УИХ-ын гишүүд, хулхи Засгийн газрын гишүүд зэрэг мэргэжлийн бус зөвхөн уран цэцэн үгээр хоосон бүлтэрдэг гарууд цээжний бангаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шийдэх гэж 35 жил улин хуцацгаалаа. Үр дүнд нь Монгол улс дахиад 100 жил өндийхгүйгээр дампуурлаа.
яам агентлагуудын 50%-г татан буулга
Уих гээч нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая ?!!!!!!
Шинжлэх ухааныг хөгжүүлсэн Орос улс гар буу, пулемёт, тав үсэрдэг винтов буу, гранатаар зэвсэглээд, шинжлэх ухааныг огт мэддэгүй, огт хөгжүүлээгүй, зөвхөн сэлэм, нум сумаар зэвсэглэсэн үхэр монголчуудыг бяц дараад XVIII-XIX зуунд Сибир ба Хойд монголыг амархан эзлэж авсан нь үнэн шүү дээ. Одоо ч гэсэн шинжлэх ухааныг огт мэддэггүй, огт хөгжүүлээүй усан тэнэг монголчууд дотроо олон нам болж хуваагдаад өөр хоорондоо яг л зэрлэг амьтад шиг архиралдан тэмцэлдэж Орос, Хятадын хөгжлийг гайхан харж байна шүү дээ. Бид үнэхээр усан тэнэг үхэр монголчууд мөн ажээ.
Японд төгссөн санаатай бол энэ олон яамыг цөөл. Энэ олон төрийн албан хаагч нэртэй яамны ажилчид, бэртэгчингүүдийг цөөл.
Энэ донгио банди үе үе олны анхаарлыг татах гэж үзэх
энэ удаа зөв. (зг) сайд нарын зөвлөл яг тэгж ажилладаг байсан.
Энэ нэг ажил ч мэдкү, амьдрал ч мэдкү эусан буу юун дураараа донгодно вээ! Мэдэхгүй хүнд амархан харагддаг. Гэвч төрийн ажил гэдгийн цаана маш их судалгаа тооцоо, бодлого боловсруулах, хэрэгжилт хянах тогтолцоо бий. Дарга даамлуудаа цөөлж, ажил хийдгүүдээ нэм. Хүнийг ажилгүй болгож гудамжинд гаргах тийм сайхан уу? Төрийн дархлааг эьлэж хорлон сүйтгэх бодлого юм уу? Нам лагасан тэжээврүүд л төрийг муухай харагдуулдаг. Ажил хийдэг, туршлагатай хүмүүс л төрийг чирж явна. Поп 126 бол зүгээр л самарч бн.ккк
Тийм шүү, Энэ Авилгын загалмайлсан эцгийн хэлээ зажилсан хүүгээс салах хэрэгтэй шүү. Бүтэхгүй. Эсвэл арай эрч хүчтэй, өөрийн толгойтой хүн тавих хэрэгтэй, энэ эрхийн балайгаас юм гарахгүй байхаа.
Олон намын системтэй байсан нөхцөлд улс орон хэзээ ч хөгжихгүй.Ерөнхийлөгчийн засаглал, ганцхан намтай болж байж л улс орон хөгжинө. Хөрш орос, хятадаа хар...
Улсад хэдэн сар ч ажиллаж үзээгүй мөртөө юү дэмийрнэ вэ. Чи хувиараа барилга байшин, орон сууц барьдаг, зардаг юм бол яагаад гишүүн болсон юм бэ. Одоо байтлаа улс төрийн ямарч туршлагагүй мөртөө сайдад санаархах чинь арай болохгүй ээ. Хэдэн жилдээ хувийн бизнесээ орхиод, улс төрөө голлоод сурч дадлагажаад дараа нь санадл суудал хөөцөлд л дөө.