Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хуралдааныг удирдаж байгаа Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Ажилласан байдал:
2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх
2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга
2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга
Сонгуульт ажил
2009 онд МАН-д элссэн.
2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,
2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,
2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч
2023-2025 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл13
Дарваан хар өнөөдөр МАН-ын дарга нарын хошногыг дорго шиг ухаж өгөх гэж байна..МАН-ын авлигалчид газар сөхөрч суугаад хоер хацраа ээлжлэн алгадацгааж уйлалдаж эхэллээ.Эдгээр авлигалчдын дунд Учралын нэр дуулдаж байна шүү..
энэ ЕС болж байгаа учирлыын хариултыг л харчихаарай ёсзүй мүй байхгүй, ирэлгүй яахав дээ, ирж амбандлаа татвараа төлж сандал суудлаа ярийшдээ гэх нь ээ бараг. Дөнгөж эхний өдрөөсөө эхлүүлээд л ийм увайгүй . өмнөхүүдээсээ ялгаа ер алга.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад ул орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Энэ нэг юу ч мэдэхгүй Учрал гэж баян айлын эрх хүүхдээр Хүрэлсүх, Содбаатар мэтийн этгээдүүд сайхан тоглох юмаа. Ер нь Монголын төр хэдэн балай хүмүүсийн тоглоом болжээ.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй гэчихжээ. Орчин үед эдгээр ийг мэргжил гэж үзэхээ больсон шүү дээ.
Халх монголыг мэдэхгүй хүн Учрал. Яана даа энэ хүний ерөнхий сайд хийх гэж айлын эрх хүүхэд шиг дураараа баахан сүүтгэх биз.
ХАЛХ МОНГОЛЫГ ХАМГААС ИЛҮҮ МЭДЭХ ИХ ЗАСГИЙГ ИЛТ САЙН СУРАЛЦСАН ДОРНО ДАХИНЫ СИБИРИЙН ДОКТОР ЗЭРГИЙГ ЭЗЭМШСЭН УЧРАЛ САЙД УЧГИЙГ НЬ ТАЙЛААД ӨГНӨ УХААНЫГ НЬ ОЛООД УЛСАА АВААД ЯВНА УНДРАГА УС УУЛНААС БОРГИЛДОГ УЧРАЛТАЙ УЧИРАХ НЬ УУЛСЫН ДУНДАХ УЛААНБААТАР УЛС ТҮМНИЙ ЗАЯА
Оросод Монголын түүхээр Доктор хамгаалсан Учрал буриад, Чингисийн алтан ураг Халхыг удирдана гэдэг инээдэм цаашаа.
Бодит бүтээн байгууллт хийдэггүй, хий хоосон шүлсээ үсчүүлэн чалчдаг хүнийг орчин үед Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй гэж үздэг болсон шүү дээ.
Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хэмнэлтийн горимд шилжиж, эдийн засгаа хэрхэн аврах, амьд үлдэх талаар санаагаа чилээж байхад манай улс төрчид засагаа унагах "3-р дажин"-гаа зарлаж, яавал их мөнгө идэж уух вэ гэж улайрч байх юм.....энэ 2- ын хооронд мөн их ялгаа байна шүү…
Оюунэрдэний бүлэглэл мөн АН г засагтаа оруулвал дарааагийн хоер сонгуульд МАН г улс төрөөс бүрэн арчих хэрэгтэй ХҮН нам мерит зарчмыг дээдэлсэн масс нам болохыг хичээх хэрэгтэй
Монгол Ардын нэр барьсан Хулгайч нарын Нам- ын амьдаараа үхдэл болсон "зомби"нууд.... Зүүн гараас Баямбасогтуу, Ми данжаад, цагаан тан буриадын үлдэгдэл Баяр, хужаагийн агент Нээмкэ нар...