Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.27) нэгдсэн хуралдаан оройн 20:28 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв.
Түүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 74.0 хувь нь дэмжив. Санал дэмжигдсэн тул Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас Г.Занданшатарыг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан тооцлоо.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ, Засгийн газрын гишүүд ээ,
Монголын ард иргэд ээ,
Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.
Монголчууд бид цахилгаан эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, түлш шатахууны хомсдол санаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсанд би гүнээ талархаж байна.
Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажиж, улаан шугам давсны тод дохио юм.
Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.
Бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй билээ. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал төрийн хямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болж байна. Хаяа нь хагархай айл шиг ёс зүйн хэм хэмжээнээс давж төр, улс үндэстнээ шившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүй их мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишиг тогтлоо. Үүнд би гүнээ харамсаж байна. Бид ёс зүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна.
Эрхэм нөхөд өө,
Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.
“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэж.
Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.
Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа.
Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныг Та бүхэн санаж байгаа.
Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляц 15 хувь хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан.
Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.
Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.
Үр дүнд нь:
•Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө.
•Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.
•Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.
•Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигт боллоо.
•Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ.
Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөв бодлогын үр дүн юм.
Эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар том төрөөс чадварлаг төр рүү шилжих эхлэлийг тавьж, хариуцлагын шинэ соёлыг бий болголоо.
•Яамдын бүтцийг 81 нэгжээр
•Агентлагийн удирдлагыг 54-өөр
•29 зөвлөл, хороог татан буулгаж
•Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулж
•55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож
•Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөллөө
Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ.
“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөсөн.
Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна.
Тоо худал хэлдэггүй.
Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа.
Манай Засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыг байгууллаа.
Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэллээ.
Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.
“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх суурь тавигдлаа.
Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.
Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 их наяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ.
Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.
Эрхэм гишүүд ээ,
Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн.
Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болгосон.
Хамгийн тод жишээ нь Бортээг.
Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыг бид ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замд орууллаа.
Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй зарчмыг баримталж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.
Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна.
Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.
Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.
Түүнчлэн олон жилийн турш яригдаж буй Оюу толгойн ордоос монголын ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манай Засгийн Газар хатуу байр суурь баримталлаа.
Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгон бууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуу шаардлагыг тавилаа.
Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой.
Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх учиргүй.
Мөн Манай Засгийн газар Үндэсний баялгийн бодлого — тогтолцооны өөрчлөлт бодитоор хэрэгжүүллээ.
Тухайлбал, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг тодорхой болгох хэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласан шинэ загварыг эхлүүллээ.
Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээний үр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.
Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болголоо.
Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг хэрэгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмалын төлбөр, өгөөжийн шинэ тогтолцоогоор орлуулах шийдлийг боловсрууллаа.
Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэн шинэ тогтолцооны эхлэл юм.
Манай Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал, айл өрхийн хаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа. Зарим үр дүнгээс товч дурдвал,
•Өрхийн бодит орлого 5% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянган болж, 728 сая ам.долларын орлого оллоо.
•Эрүүл мэндийн салбар, тэр дундаа өдөрт 600 байсан Улаан бурхан өвчны халдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэн зогсоосон.
Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ бол аврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй, Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм.
Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:
•Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.
•Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийг эхлүүллээ
•Баялгийн бодлогын шинэ стандарт тогтоолоо
•Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ
•Иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлтийг авчирлаа.
Бид системийн өөрчлөлтийн суурийг тавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашид тууштай үргэлжлэх ёстой.
Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,
Бид эдийн засгийн хямралыг давсан, Бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, Бид шинэ боломжийн үүдийг нээсэн.
Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.
Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Ард түмний итгэл, Өгсөн тангараг.
Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл.
Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой.
Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.
Есөн сарын өмнө өгсөн амлалтаа би өнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна.
Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөв бодлогоор урагшилж чадна.
Эрхэм гишүүд ээ,
Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.
Гэвч өнөөдөр албан тушаал, эрх мэдлийн ялалт ард түмний амьдралыг сайжруулахгүй байна. Ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээ. Улс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засаг дахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.
Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр нь гацаж, төрийн түшээд нь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.
Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол Монгол төр.
Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.
Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.
Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байна.
Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэж байна.
Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм.
Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэн зөв эцэстээ заавал ялна.
Төр минь төвшин, дэлхий ертөнц амгалан байх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!
Гомбожавын Занданшатар
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл45
Б.Энхбаярыг шоронд хийхийг харах үлдлээ.
МАН ынхны авлигал Монголыг сүйрүүлж байна. Занданшатарын огцорсон шалтгаан МАНын авлигалтай холбоотой.1-р шалтгаан - Оюутолгой МАНын хэн хэн гэдэг даргад авлигал өгснөө илчилнэ гэж сүрдүүлсэн. 2-р шалтгаан бодь группээс Занданшатар авлигал авсан нь илэрсэн. . Энэ хоёр шалтгаанаас өөр шалтгаан огт харагдахгүй байна
МАН Ы МАЛНУУД ЗАНДАНГАА АЛГА ТАШИЖ ЗАЙЛУУЛЖ ИРЭХ ЖИЛ ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ЮМ БАЙХ ДАА. ХАМГИЙН САЙН ЕС БАЙСАН ГЭЭД БҮТЭН ЖИЛ УЙЛАЛДАХ ЮМ БАЙНА Л ДАА.
Хувийн өмчийг төрд булааж авах аян эхлүүлэв!! Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж дарамтлах аргыг зааж өглөө! Ийм л юм бүтээх шив дээ??
Тэр усан нудэлсэн хужаа бээжингийн хамгаалалтанд байгаа
Нээрээ л бүлцэн нүдэлчээд, яг л Хятад киноны хижээл насныхантай их төстэй болчихсон байна лээ!
МАН-ын авлигал хулгай авсан авлигалыг ярихаар намын талцал болчихдог юм уу? Данх харин муу нэртэй ч Зандангахайн дэргэд шударга хүн юм байна.Данхыг ийм хүн гэж үнэхээр бодсонгүй.
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үнэхээр сайн ажилласаан. Баяр хүргэе. Гэвч өөрийгөө биш төрийн хямралыг зогсоохын тулд огцорч байна. Одоо түүнийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар хавсарган томилож Ж.Энхбаярыг УИХ-ын дарга болговол зөв шийдэл болно. Ингэх ч байх.
Сайн ажилласан хүнээ тэгээд хэний захиалгаар огцруулав? Оюутолгой Занданшаог ажлаа өг тэгэхгүй бол авлигал өгсөн МАНын дарга нарыг чинь илчилнэ гэсэн нэг бол Бодь группын 110 саяын авлигалаас хувь авсан авлигалчдын нэг нь Занданшао байсан гэдэг нь тодорхой болсон учраас огцорч байгаа. Үүнээс өөр шалтгаан байхгүй.
Ухаантай болтой их л юм ярьцгаах юм. Хамаг болохгүй бүтэхгүй муу муухай бүхэн чинь наад зуу давсан настай МАН дотор чинь байнаа гэдгийг шударгаар хэлж түмнээ авармаар юм. Залууст боломж олгое гэвэл МАН аа нэн түрүүнд зохих ёсоор нь хөдөөлүүлэх, бүх намаа дахин байгуулах хэрэгтэй дээ.
Муу нэрт Данх Хүсүжан Зандаошао нарын дэргэд шударга хүн мөн байсан юм байна.
Ардчилсан Намын Цогтгэрэлийн "Дорго" ажиллагаанд Ардын намын дархлагдаж тошсон тарган гахайнууд бөгсөө ухуулж захаасаа сүйрч эхэллээ.Одоо Ардын намын атгаалжин хар мангас Хү Сю Жаныг хашаанд дээр тэгнүүлж байгаад араас нь хошногоны нүхийг нь лавхан ухах ажил үлдээд байна. Баяр хүргье.
ard tumen ene hvniig hezee ch dahij songohgui ee bye bye
Ямар шалтгаанаар ингэж яаран сандран огцорч байна вэ? Хэн шахав?
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үнэхээр сайн ажилласаан. Баяр хүргэе. Гэвч өөрийгөө биш төрийн хямралыг зогсоохын тулд огцорч байна. Одоо түүнийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар хавсарган томилож Ж.Энхбаярыг УИХ-ын дарга болговол зөв шийдэл болно. Ингэх ч байх.
Оюутолгой Занданшаог ажлаа өг тэгэхгүй бол авлигал өгсөн МАНын дарга нарыг чинь илчилнэ гэсэн нэг бол Бодь группын 110 саяын авлигалаас хувь авсан авлигалчдын нэг нь Занданшао байсан гэдэг нь тодорхой болсон учраас огцорч байгаа. Үүнээс өөр шалтгаан байхгүй.
Занданшатарын засгийн газар богино хугацаанд сайн ажиллаа Тайлагнах юмтай нь хэлсэн үгнээс нь харагдаж байна Тэдний ажлыг АН ба МАН ы хятад англичуудад бөхөлзөж үндэсний эрх ашгийг хохироосон МАН ы Оюунэрдэнэ тэргүүтэй увайгүй бүлэглэл зогсоолоо Дараагийн ЕС Харбины Гэрээг Монголын эрх ашигт нийцүүлэхээс ажлаа эхлүүлэх естой
юутолгой Занданшаог ажлаа өг тэгэхгүй бол авлигал өгсөн МАНын дарга нарыг чинь илчилнэ гэсэн нэг бол Бодь группын 110 саяын авлигалаас хувь авсан авлигалчдын нэг нь Занданшао байсан гэдэг нь тодорхой болсон учраас огцорч байгаа. Үүнээс өөр шалтгаан байхгүй.
Өмнөх засгийн газар сайн ажилласан учраас эдийн засгийн хэдэн тоо нь дараагийн засгийн газар өсөж харагдана. Түүнийг Занданшатарын гавьяа мэтээр сурталчлаад хэрэггүй. Энэ хүн яг юу хийгээд, ямар арга хэмжээ авсны үр дүнд юу сайжруулсан юм бэ? Өмнөх сайдаа муулж, ахтай нь шоронд суулгана гэж л улайрсан. Тэгээд илд бамбай болгож Энхбаярыг хуулийн сайд болгосон. Хийсэн үйл нь түүнийг гарцаагүй огцруулахад хүргэсэн. Аль хэдийн огцорсон хүн ш дээ.2 дахь удаа улсын их хурлаар онцруулах байсан тул дуртай дургүй өргөдлөө өгсөн.Зорилго нь УИХ ын гишүүн, ерөнхийлөгч болох. Энэ хүнээс болж УИХ хагаралдан, бужигналдаж байна.Хурал удирдсан хүмүүс намаасаа хөөгдөж, их хурлаасаа татуулж энэ хүнд оронд нь орох орон гаргаж өгөх үүний тулд өнөө маргаашгүй шоронд оруулах гээд прокуророос татах нь тодорхой болчихоод байна.
Дагаж далдганаад бай : - казинодоод л , банк дээрэмдээд л % ЖДҮ дээд л ... Одоо л ойлгрж байгаа юм уу , эзэн ээ ... хамгаалсангүй гэж харамсаад л , гунилаад л , гутраад л , омогшоод л , оройтоогүй тэмцэнэ гээд л ... Нэргүүлсэн хойно оо хашхирана аа гэж ...
гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаг этгээд. сонин хууль санаачилж батлуулаад
Чи өөрөө л эхлүүлсэн дээ. Булгантуяа УИХ аа зөв удирдсан бжээ
Аль эрт огцрох бсан Арл түмнээрээ 3 сар тоглолоо
zandan ugaasaa toonoor orj irsen, zahialgat baigaagui shuu, uuchlaarai
Hulchgar aimhai gar bnoo. Er hun bish
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр хүчгүйдэв....ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
МАН-ын хамгийн эхний хийх ажил бол Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Амарсайхан, Булгантуяа, Ж. Бат-Эрдэнэ тэргүүтэй урвагч авилгалчдыг намаасаа зайлуулж цэвэрших явдал юм. Эдгээр этгээдүүдтэы цааш явбал Засгийн газар дахин огцорно шүү.
Занданшатар гэж хүн байхгүй.Учрал Энхбаяр хоёр хажууд нь бодит.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!!!!!!!!!
ЯДАЖ БУСАД ЕС НАР ШИГ УЙЛЧЛЭГЧ ШИВЭГЧИН НАРЫН БОГС БООР Ч СОНИРХОХГУЙ, ЭЗНИЙХЭЭ ХИЙ ГЭСНИЙГ ХИЙЧХЭЭД ВИСКИ УУГААД Л МАНАРААД СУУЖ БАЙДАГ АМЬТАН БАЙСАН ДАА ЗАЙЛУУЛ
Бангладешээс долоон дор амьтан
Zandansatar hariuzlagaas zygtaagaad zail l daa?....erenhiid ee delhiin baidal ch hezyyhen ajil yabyylahad hyndreltei ,deer ni Benzen tosnii hyamral ylas teriin eldeb margaan zeregees bolood sain dyraaraa geh saihan nereer zailab yy?...iim chanar bol muu hymyysiin baidal l daa...........................
Mongoliin ard tymen gej hachin tenegyyd bolj hybirch dee:zaluusiin oron gedeg biz dee!!zaluus erenhiid ni harbal Elbegdorjiig ta nar naiman jil syylgaad yu dolooson be?......godilyyd aa!!!tyyn lugaa ene Zandansatariig bas l tahialaa ene hyn chini hariuzlagaas byltaj,ylas teriin eldeb heryyl margaanaas zailj baigaa yum bis uu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Manai ylasiin tolgoid garsan ene namyydiin ydirdlagyyd eh oronch bys?.....ylas orniihoo telee bys?...hybi eeriinhee telee gonsignodog nobsnyyd yuim bna?...iim ylas oron chaasaa yabah yy?....
Энэ Занданшатар гэж хүн галзурчихсан хүн байна.
Одоо ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Занданшатарыг бялууртал нь магтах ажиллагаа явуулж байгаад ерөнхийлөгч болгоно. Хэн сайн магтсан нь авилга авна, албан тушаалд очно.
Ulsaa hudaldsan ELBEGDORJ SAIHANBILEG hoyriig TEG ochij nuutsaar alaachee
Ulsaa hudaldsan ELBEGDORJ SAIHANBILEG hoyriig TEG ochij nuutsaar alaachee
Ulsaa hudaldsan ELBEGDORJ SAIHANBILEG hoyriig TEG ochij nuutsaar alaachee
Сайн ажилласан засаг нь тэгээд яагаад унаж байгаа юм бэ? Муу ажилладаг ЗГ гарах ёстой юм уу? Эсвэл муу ажилласан юм уу? Ёстой ойлгогдохгүй битүү юм хэлж, биднийгээ оньсого таалгуулах хэнд хэрэгтэй юм бэ? Ард түмнээ хүн гэж тоодог бол ядаж үнэн үгээ тод ойлгомжтой хэлээд бууж болдоггүй юм байхдаа?
Засгийн эрхийг хууль бусаар авсан булхай илэрлээ
Aimhai hulchgar hudalch gar.
Aimhai hulchgar hudalch gar.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад ул орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.