УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Аливаа үйл ажиллагаа тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй оршин суугчдын сэтгэлд нийцсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь нийслэлийн иргэд өөрсдөө ийм хурдны зам барихыг хүсэхгүй байгаа бөгөөд үүний эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Энэ нь маш том хүчин зүйл учраас зайлшгүй тооцож үзэх ёстой.
Аливаа зүйлийг хэрэгжүүлэхдээ, тэр дундаа төсвийг захиран зарцуулахдаа иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд тулгуурлах шаардлагатай. Үүнийг хууль, эрх зүйн хүрээнд ч тодорхой тусгах хэрэгтэй. Гэвч бодит байдал дээр нийслэлийн төсөв хэрхэн батлагдаж, ямар журмаар зарцуулагдаж байгаа нь тодорхой бус хэвээр байна. Төсөв хаагуур, хэрхэн, юунд зарцуулагдаж байгааг олон нийт бүрэн мэдэхгүй байгаа нь асуудал дагуулж байна.
Ийм их хэмжээний, наядаар хэмжигдэх өртөг бүхий томоохон төслүүд ямар үндэслэлээр батлагдаж, хэрэгжиж байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. Сүүлийн үед төсөвтэй холбоотой асуудлууд олноор яригдаж, аудит, хяналтыг сайжруулах шаардлагатайг олон хүн онцолж байна.
Мөн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй зам, гүүрийн ажлыг туршлагагүй, мэргэжлийн бус компаниуд гүйцэтгэж байна гэх мэдээлэл яригдаж байгаа нь худалдан авалтын үйл явц ил тод, шударга явагдаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Ийм нөхцөлд уг төслийг хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу, нийслэлийн иргэд үнэхээр дэмжиж байна уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна. Түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж байгаа ч мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар уг төсөлд тодорхой эрсдэл, дутагдал байж болзошгүй байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл5
Шаа чи,,,,блавгай,,,
Баярцогтын Баярмаа !
Баярцогтын хүүхэн минь чи нийслэлийн иргэдийг төлөөлөхгүй шүү. Битии дүрдээ ороод бидний нэрийг бариад лалартаад бгаарай. Эбэ, Баярцогт хоёртоо үнэнч чинь тэндээ л биз. Элийрэгч, Монголхүү, Хариад Уянгаа нараа болиулахыг харин нийслэлийн иргэд та нараас шаардаж байна.
Нийслэлийн иргэдийн нэр барьж хэрэгтэй төслийг зогсоох гэсэн санаархлаа татна уу. Хэний даалгавартай, хэний мөнгөөр ингээд байдаг юм бэ. Бид таныг сорнгоогүй, та биднийг төлөөлөх эрхгүй
Хог новшнууд төрөөс хурдан зайлаасай билээ