Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр нийгмийн сүлжээнд бичихдээ: "Лхагвын тойм нэвтрүүлэгт яригдсан сэдвүүдийг гуйвуулж, анхаарал сарниулж, маазруулж бодит үнэнээс холдуулах гэж их хичээж байна. Гэвч худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.
Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Равдангийн Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ.
Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ байдаг болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш! Тиймээс Ерөнхийлөгч Парламентад тайлагнадаг.
Ард түмэн төрийн эрх барих эрхээ парламентад сонгуулиар шилжүүлсэн учраас төрийн эрх барих сонгогчдын эрхийг хамгаалах тухай ойлголтыг ПАРЛАМЕНТЫН БҮРЭН ЭРХ буюу (PARLIAMENTARY SOVEREIGNTY) гэдэг.
ПАРЛАМЕНТЫН БҮРЭН ЭРХ гэдэг бол Улсын Их Хурал хэнтэй ч хуваалцахгүй, хэнээр ч заалгахгүй бүрэн эрх шүү!
Парламентын дөрвөн ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Гэмт хэргийн асуудал бол тусдаа. Энэ зохицуулалт өнөөдөр ч бий.
Парламент тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эцсийн шийдвэрийг ард түмний нэрийн өмнөөс гаргах эрхтэй цорын ганц байгууллага. Тиймээс л үг хэлэх, санал өгөх эрхийг хөндлөнгийн аливаа нөлөөнөөс хамгаалдаг. Яагаад гэвэл парламент бол тусгаар тогтнол, ардчиллын дархлаа, аюулгүй байдал.
Тэр ч бүү хэл парламент хоёр танхимтай бол нэг танхим нь нөгөө танхимынхаа хэрэгт огт оролцох эрхгүй байдгийг Англи улсад туршлага судалсан парламентын гишүүд сайн мэдэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна.
Тиймээс ч гишүүдийнхээ ёс зүй, сахилга бат зэрэг аливаа асуудлыг ардчилсан парламентын засаглалтай орнууд өөрсдөө л шийддэг. Венесуэл, Куба, Эквадор, Перу зэрэг цөөхөн улс орон гишүүдийг эгүүлэн татах хуультай.
Өнөөдөр Монгол Улс 126 гишүүнтэй, таван улс төрийн намтай, гишүүдийн 65 хувь нь шинээр сонгогдсон, 25 хувь нь эмэгтэй байгаа нь олон улсад ч төлөөллийн хувьд сайн үзүүлэлт бөгөөд анхны сорилтоо амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид улс төр, геополитикийн олон сорилтыг Монголын парламент амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
Ням - 03 сарын 15,
2026
Сэтгэгдэл7
хуралдаа суухгүй Үнлсэн хуульд суухгүй эсвэл авилра хулрайд холбогдож шалгужож байгаа гишүүний асуулал сонгогёдод хамаагүй зөвхөн их хурал мэднэ гэж байгаа Үндсэн хууль ардчилсан тогтолцооны амин сүнс ард иргэдийн засаглалын мөн чанарыг огт оылгоогүй байна Сонгогчид гишүүнийг сонгожөолмон юм чинь алдаа завхрал гаргавал өас эргүүлэн татах эрхтэй баых естой Асуудлын гол хь энэ ятэгэхээс ерөнхийуоөгч их хурлын харилцан үйлчлэлийн асуждал биш яер гь МАН энэ Опунэрлэнийхээ асуждлыг түргэн шийдээ өөрийгөө өмөөрч улс төриыг бужигнуулж баынгын хэрүүл тэмцэлд байлгаж эдийн засаг бусад олон асуудлыг шиыдвэхрлэхэд саад болсоор байх юм байна
Хүрэлсүхийн санал хүчингүй хоосон үг. Монголын цор ганц төр бол улсын их хурал мөн.
Gadaadad naad zarchim chin uilchildeg. Harin OE bolon tuunii buleglel ene zarchimiig Zanaltaigaar, uursdiin garaar, sanaatai USTGASAN. OE uunii sanaachlagch-iin jinhene Gar Hul, jinhene Guitsetgegch, mash ih horlontoi honzontoi olon baraan har heregiin Ezen. Ard Tumen hezee ch hurtehgui Bayalagiin Sangiin Goe nereer, jisheelbel, Uhaa Hudagiig Avah bish shuud alban tushaalaaraa turemgiilen "Bulaah" gej baiv. Turmul Sergelen Zangaa iin buzar atgag chutgurtei ataarhald ashiglah ch gej dee huurhii, azgui erhem duu.
"Dotooddoo" shoron orondoo orj, yalaa edleed, tsevershihee bod.
Ерөнхийлөгч бол төрийн зүгээр чимэглэл төдий бэлэгдлийн хүн мөн.
Оюунэрдэнэ муу зальтай байна Эргүүлэн татах бол зөвхөн яхүрэлсүхийн санал биш Диылэнх сонгогчдын хүсэл Цөөн хэлэн хүнийг эргүүлэн татлаа гээд парламент алга болчихгүй ээ УИХ түргэн хэоэлцэж шиыдвэрээ гаргах хэрэгтэй Энэ саналыг унагасан гишүүдийг дараагийн сонгуульд гаргахгүй байх хэрэгтэй
Улсын их хурал бүрэн эрхийн хугацаа 4 жил, ээлжлэн сонгогдож улсыг удирдахад хэн ч бүрэн эрхэд нь халдаж үл болно. Хүрэлсүхийг шоронд хийх эрх Улсын их хуралд ганцхан байгаа хэлье. Иймд Ерөнхйилөгчид дарлуулах ес байхгүй ойлгож, улсын их хуралд ирж тайлангаа тавь муу Ерөнхийлөгчийг шоронд хийнэ.