Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг шүүмжилж, Монголын парламентыг үгүй хийх гэж байна гэх мэтээр дүгнэсэн билээ. Харин Хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж энэ тухай мэргэжлийн тайлбар, дүгнэлт хийхдээ:
"Парламентийн жинхэнэ дархлаа өөрийнх нь гишүүдийн халдашгүй бaйдлын хана хэрэмд биш, харин гишүүдийнх нь хариуцлага, ёс зүй, Үндсэн хуулиа дээдлэн сахих чадварт оршино.
Хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй бдал нь парламентийг дархлааг үгүй хийх төдийгүй ард түмэн парламентаас уйдахад хүрэх аюултай.
Гишүүнийг эгүүлэн татах процесийг тодруулан хуульчлах санаачилга бол харин ч парламентийн дархлааг бэхжүүлнэ. Эгүүлэн татах нөхцөл, процесийг тодорхой болгох нь гишүүдийг татах нь гэж харалгүй татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв. Татагдах нөхцөлийг гишүүд хийхгүй бол хэн ч татагдахгүй ээ." гэжээ.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Ерөнхйилөгч бол гөлөг байх ёстой. Их хурал бол Чоно байх ёстой. Цэц бол хонь байх ёстой.
Чононд ан хийх явдалыг гөлөг заахгүй.
Энэ хууль батлагдах ёстой
Лүндэндорж гэх энэ алуурчин 18 настай охиныг дайрч алчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй байж хариуцлагын талаар мэдэмхийрэх нь хошин шог юм даа. Оюун -Эрдэнэ чинь Хүрэлсүхийн 7 булчихай 8 найлзуурхайг нь тоочих зоригтой эр юм.