ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 13 /Kazinform/. Ираны дээд удирдагчаар сонгогдсон Можтаба Хаменеи цэрэг армидаа хандан бүс нутаг дахь Америкийн баазууд руу үргэлжлүүлэн довтлохыг уриалжээ. Түүний мэдэгдлийг үндэсний телевизээр уншиж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мөн цацсан бөгөөд тэрбээр камерын өмнө гарч ирээгүй байна.
“Дайчин ахан дүүсээ! Ард түмэн хамгаалалтаа үргэлжлүүлэхийг шаардаж байна! Бид Ормузын хоолойг дарамт шахалтын хөшүүрэг болгон ашигласаар байх ёстой" гэж шинэ Аятолла хэлжээ. Тэрбээр мөн Иран улс гадаадын түрэмгийлэлд бууж өгөхгүй гэж мэдэгдсэн байна.
Шинэ дээд удирдагч түүнчлэн АНУ, Израилын ажиллагааны эхний буюу хоёрдугаар сарын 28-нд өгсөн цохилтын үеэр түүний эхнэр, эгч болон эгчийнх нь нөхөр, хүүхэд амиа алдсан гэдгийг баталжээ. Можтаба Хаменеи хоёрдугаар сарын 28-нд өгсөн цохилтын үеэр хөлөндөө шархадсан гэж өмнө нь мэдээлж байсан юм. Ираны дээд удирдагч, түүний эцэг Али Хаменеи энэ өдөр цохилтод өртөн амиа алдсан юм. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианы хүү Юсеф Пезешкиан хэлэхдээ, шинэ удирдагч аюулгүй газарт байгаа гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл4
Навсайтлаа бөмбөгдүүлэхнээ,,,,ираны ард түмнээр барьцаалаад,,,,харгис дэглэмээ авч үлдэх муу санаатай лалар юмдаа,,,,,
Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарах эрүүл, 100% бэлэн бөөрний донор хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон хандивлагчид манай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM имэйл хаягаар холбогдоно уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж буй хүндэт өвчтөнүүдийг тань яаралтай хүлээн авна. Хүндэтгэсэн. APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Навсайтал Израйл Америк 2 бөмбөгдөж дрондоод байгаа юм нөгөө 2 ханд хага дарагдсан
Ираны удирдагчийг алсан алуурчин Израйльд мөхлийн тавилан мэдрүүлэх хэрэгтэй.