АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Энэ үеэрээ тэд: "2025 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд нийт 167,600 иргэн хамрагдсан байна. Үүнээс 65,000 иргэн шинээр элсэж бүртгүүлжээ.
Энэ удаагийн бүртгэлийн үйл ажиллагааны онцлог нь хууль, журмын шаардлага маш өндөр түвшинд тавигдсан явдал юм. Иргэн өөрийн регистрийн дугаарыг биечлэн оруулж, гар утсандаа ирсэн 4 оронтой баталгаажуулах кодыг ашиглан мэдээллээ баталгаажуулсны дараа гишүүний татвараа өөрөө төлснөөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа юм.
Иймээс бусдын өмнөөс бүртгэл хийх, хийсвэр буюу “хоосон” жагсаалт үүсгэх боломж үндсэндээ байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн бүртгэл нь маш бодитой, чанартай дата мэдээллийн сан бүрдүүлж байна гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Шинээр бүртгүүлсэн 65,000 иргэн гэдэг нь намын хуучин гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаас гадна шинэ гишүүд нэмэгдсэнийг илтгэж байна. Гэвч одоогоор шинэчилсэн бүртгэлдээ амжаагүй, хараахан хамрагдаагүй гишүүд ч цаана нь тодорхой хэмжээгээр байгаа.
Гуравдугаар сард орон нутагт мал төллөлт, мөн олон төрлийн баяр, ажил давхцсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн. Түүнчлэн системийн шаардлага нэлээд хатуу байсан. Тухайлбал, иргэн өөрөө регистрийн дугаараа оруулах, гар утсандаа ирсэн кодыг баталгаажуулах, гишүүний татвараа өөрөө төлөх зэрэг шаардлага тавигдсан нь ахмад настан болон зарим иргэдэд тодорхой хэмжээнд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч хууль, журмыг мөрдөхөөс өөр аргагүй байсан тул энэ зарчмаар бүртгэлийг зохион байгуулсан.
Цаашид орон нутаг дахь хуучин гишүүдээ илүү идэвхтэй хамруулах шаардлага бий. Одоогийн байдлаар шинэчилсэн бүртгэлд 167,600 гишүүн бүртгэгдээд байгаа бөгөөд шинэ болон хуучин гишүүдийг нэгтгэн тооцвол Ардчилсан нам-ын нийт гишүүд, дэмжигчдийн тоо ойролцоогоор 250,000 орчим байна гэсэн тооцооллыг манай ажлын баг гаргасан. Энэ нь бодит үндэслэлтэй тоо гэж үзэж байна" гэв.
Мөн Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл энэ үеэр : Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан шүүхээс гаргасан шийдвэр нь Монгол Улсын шүүх засаглалын нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн энэ нь Ардчилсан намын нэр хүндэд халдсан хоёр дахь томоохон хууль зөрчсөн асуудал болж байна.
Тухайлбал, 2020 оны сонгуулийн үеэр сонгуулийн үйл явц ид өрнөж байх үед нэр дэвшигчид болох Д.Ганболд, С.Баярцогт нарыг баривчилж хорьсон тохиолдол гарсан. Энэ нь сонгуулийн хууль болон намын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байсан бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэрээр баривчилгаа хийгдсэн. Дараа нь шүүхийн түвшинд хууль бус ажиллагаа, зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.
Гэсэн хэдий ч тухайн үед Ардчилсан нам энэ асуудлыг хангалттай тууштай хөөцөлдөөгүйгээс өнөөдөр Н.Алтанхуягтай холбоотой төстэй асуудал дахин гарч ирж байна.
Иймээс намын удирдлагад хандаж, энэ асуудлыг нарийвчлан шалгах ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Хэрэв ийм байдал үргэлжилбэл Ардчилсан нам ирээдүйд сонгуульд нэр дэвшигчдээ бүрэн дэвшүүлэх боломжгүй болох эрсдэлтэй.
Иймд уг асуудлыг хатуу шалгаж, бодит үнэн мөнийг тогтоох шаардлагатай юм." гэлээ.
Н.Отгон
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
за шаалдаа. очиж очиж АН-д шүү. Хүрэлсүхийн дохио зангаагаар хөдөлдөг л нам болсон шүү дээ. Хааны захиалгаар еөкийн сонгуульд эрлийз, ялтан Баярцогтыг эд нар нэр дэвшүүлнэ. МАН-аас хэн ч дэвшсэн Хүүкийн л хүн байна. Хаантан 27 онд суудлаасаа буунгуутаа дээлээ нөмрөхөөр байгаа. Тийм учраас АН-аас нэр С.Баярцогтыг гаргасан ч хамгаалалт ок. Занданг гаргавал бүүр ок гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд Учралыг жийгээд өөрөө МАН-ын дарга болно. төлөвлөгөө ингэж явж бгаа гээд хүн бүхэн ярьж байна. Түүнийг зогсоохгүй бол өнөөдрийн Монголын хамгийн том яр шарх бол Хүүк болчихоод байна. Эрдэнэт, Багануур, УБ төмөр зам, Эрдэнэс Монгол, Төрийн өмчийн газрын дарга, АТГ, цагдаа, тагнуул, онцгой гээд бүх шатанд Хүүкийн хүмүүс битүү дарга болчихсон пээдэлзэж байна. Тэгэхээр ядаж АН еөкийн сонгуульд С.Баярцогтоос тэс өөр хүн дэвшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол С.Баярцогтоос бусдыг нь Хүүк цагдаа, шүүх, АТГ-аар айлгаж нэрийг нь татуулахаар яс тас тохирчихсон гээд Төрийн ордноор нэг шивэр авир болж бна даа