Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ 2022 оны 7 дугаар сараас хойш анх удаагаа 110 ам.доллароос давлаа. Өнөөдөр өглөө арилжаа нээгдэх үед тавдугаар сард нийлүүлэх газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 110 доллароос давж, 111,4 долларт хүрснээр 2022 оны 7 дугаар сарын ханштай харьцуулахад 19,37 хувиар өссөн байна. Харин хэсэг хугацааны дараа 108,62 доллар руу доошилжээ.
Их Британийн Файнэншл Таймс сонинд трэйдерүүдийн ярьсныг эш татан бичсэнээр, түүхэн дэх хамгийн хүнд хямралуудын нэг нь газрын тосны салбарыг нөмөрчээ. Ойрх Дорнодын ихэнх улс олборлолтоо зогсоосон буюу эсвэл ордуудаа хааж байна.
Зэвсэгт мөргөлдөөн даамжирсаар буй энэ үед Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг нефть, хийн тээвэрлэлт үндсэндээ зогсож, даатгалын компаниуд хураамжаа нэмэгдүүлж, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээ эргэн байгаа ажээ. Дэлхий даяар экспортолж буй нефть, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн 20 орчим хувь нь Ормузаар дамжин өнгөрдөг юм.
Б.Адъяахүү
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл7
Америк дампуурлаа.
Америк хамгийн их ашиг хийнэ
Хамгийн түрүүнд хятад дампуурна.
Венесуэлийн нефтийг гартаа оруулсан Америк яаж дампуурах вэ дээ
Америк-Ираны дайн энэ байдлаар удаан үргэлжилбэл Арабын орнуудаас нефт худалдан авч, Хормузын хоолойгоор тээвэрлэдэг улсууд жинхэнээсээ эвгүйтэх гэж байна. Япон улс нефтийнхээ 80-90%, Өмнөд Солонгос 70%, Хятад 40-50%, Австрали 30%-ийг Хормузын хоолойгоор тээвэрлэн авдаг аж. Хэрэв Ойрхи Дорнодын нефтийн дэд бүтэц сүйрч, Хормузын хоолой хаалттай хэвээр байвал Хятад хамгийн балрах шинжтэй байна. Трампын энэ дайн зөвхөн Ираны дэглэмийг нураах ч биш, цаагуураа Хятадыг нефтгүй болгож, гар хөлийг нь мухарлах дайн юм. Америкчууд Япон, Солонгос, Австралийг сая буулгаж авсан Венесуэлийн хямд нефтээр хангаад явчихна. Ингээд л энэ дайнаас хамгийн их хохирч үлдэх улс нь Хятад.
Ираны дайн бол Иран, Хятад, Орос тэргүүтэй БРИКС-ийн орнууд нефтийн арилжааг юаниар хийж, "Петро-Доллар"-ын нөлөөг арчихаар ажиллаж байсан. Трамп Венеуэл Ираны газрын тосны нийлүүлэлтийг тасалж, нефтийн үнийг 82$ хүргэснээр дэлхийг эргээд "Доллар хайх" горимд орууллаа. Нефть доллараар арилжаалагдах ёсыг тэрээр пуужингаар баталгаажуулсан юм. Энэ бол Хятадын юанийн тэлэлтийг зогсоох Трампын бодлого байв. Ираны дэглэмийг хурдтай цэвэрлэснээр АНУ-ын бүх "Армада"-г Номхон далай руу, үндсэн өрсөлдөгч болох Хятадын эсрэг төвлөрнө гэсэн үг. Ираныг шийдсэнээр АНУ Тайванийн хоолойд "Бүрэн хяналт" тогтоох цэргийн нөөцтэй болж байна! Трамп Путиныг Хятадаас холдуулж, эрчим хүчний салбарт АНУ-ын "дипломат түнш" болгох замаар Хятад-Оросын эвслийг дотроос нь задлахыг чардайж байгаа.
Таны үгэнд үнэмшихээс....... Хэдийгээр би хуучин коммунист боловч үнэнийг хэлсэн таны логикт итгэхээс өөр гарц олж харахгүй бнаа !!!