ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 4 /Kazinform/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ойрх Дорнодод мөргөлдөөн үргэлжилж буйтай холбогдуулан тус улсын цорын ганц нисэх онгоц тээгч “Шарль де Голль” хөлөг онгоцыг Газрын Дундад тэнгист байрлуулах тушаал өгсөн гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Үндэсний телевизээр олон нийтэд хандан үг хэлэхдээ Францын Ерөнхийлөгч тус бүс нутаг дахь цэргийн оролцоогоо бэхжүүлэх шийдвэр гаргаж, нисэх онгоц тээгч хөлөг онгоц, сөнөөгч онгоцууд, агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ илгээж байгаагаа мэдэгдсэн байна.
Э.Макрон хэлэхдээ, Францын “нэр хүнд” эрсдэлд орсон хэмээн онцолж, тус улс нь Катар, АНЭУ зэрэг холбоотнуудтайгаа байгуулсан батлан хамгаалах салбарын гэрээ, хэлэлцээрүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Тэрбээр даваа гарагт Францын баруун хойд хэсэгт орших Бретань муж дахь Л’Иль-Лонг шумбагч онгоцны баазад Европын аюулгүй байдал, цөмийн тогтоон барих бодлогын асуудлаар чухал үг хэлсэн байна.
Э.Макроны хэлснээр, тэрбээр Францын цөмийн зэвсгийн нөөц дэх цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлэх тушаал өгчээ. Тэрбээр Франц улс өөрийн амин чухал ашиг сонирхлыг хамгаална, ноцтой аюул занал үүсвэл эргэлзэхгүйгээр арга хэмжээ авна гэдгийг онцлоод, цаашид Францын цөмийн цэнэгт хошууны тоог ил тод зарлахгүй гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл9
Өмхий францын онгоцыг живүүл.
Өмхий нь ч юу байхав, хөөрхийс. Манайд 3 төсөл хэрэгжүүлж байгаа сайн улс
худалч франц мистераль барьж өгнө гэж орсын миллиард милиард доллар аваад барьчихаад бас өөр улсад давхар зараад орсыг залилсан өөдгүй улс дүрвэгсдээр дүүрсэн франц гэдэг цагаан аристан ховор болж холилпсон улс
эмээ уу, сэтгэцээ шалгуул, шаардагатай бол сэтгэцийн эмнэлэгт хэвт хө. хавар болж байна. хавь ойрдоо аюултай болохоос өмнө юм ойлгож байгаа дээрээ харьж хэвт
Хятад далайн их гүрэн болох сонирхол их. Гэвч америкийг дарж байж, сая далайн их гүрэн болно. Дэлхийн бүх усан онгоцны 70% хятад дангаараа хийдэг, харин америк 0.1%-ийг арай хийж хийдэг. Хятад хэзээний далайн усан онгоцоороо дэлхийг дүүргэж байгаа. Далайн тэр олон усан онгоцны төмөр үйлдвэрлэлд Монголын нүүрс, төмрийн хүдэр маш чухал түүхий эд болж байгаа. Америкийн далайн цэргийн хүчин айдас дүүрэн байгаа. Иранд өөрийн цэргийн усан онгоцоо алдахаас гадна, нисэх онгоц тээвэрлэгч байлдааны усан онгоцоо алдвал ёстой сүйрэл тэр болно. Ираны дайныг хятад чимээгүй харж байна. Хятад нэг өглөө тайваныг эзэлж, америкийн улс төрчид орондоо шээх өдөр ирнэ шүү.
Цөмийн зэвсгийг нэмэгдүүлэх тэгээд ЧУХАЛ ҮГ юм уу??? Багштайгаа амрагладаг ГАЖ ДОНТОН том юм ярьж солиорох юмаа ккк
Гомо Макрон Монголоос уран аваад Чингэс хаан гэсэн нэртэй цөмийн бөмбөг хийгээд дэлхийд гайхуулах юм гэсэн !
мундаг ерөнхийлөгч шүү. шийдэмгий байна.
Pranz bol yobrobtoo deegyyrt oroh hamgiin siidberleh yed ch chig sygamiig barisan erenhiilegch hyn ene hyniig myy heleh yndesgyi ee!!!Mongol hynb ta byy hii hooson ylas terj dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!