Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн. АТГ-т дуудагдсан улстөрч улс төрөөс бүр мөсөн явдаггүй, харин түр “алга болдог”. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд, хэрэг намжихад, олон нийтийн анхаарал сарнихад буцаад ирдэг. Зарим нь бүр илүү өндөр албан тушаалтайгаар эргэн гарч ирнэ. Шалгагдах үед нь тэдний “улс төрийн карьер дууслаа” гэх дүгнэлт нийгэмд гардаг ч энэ нь улс төрийн төгсгөл биш, харин түр завсарлага болсон мэт.
Нам доторх нөлөө, фракцын хамгаалалт, сонгуулийн цикл солигдох үед өчигдөр шалгагдаж байсан хүмүүс өнөөдөр намын удирдлага, парламент, Засгийн газрын түвшинд дахин гарч ирж байна. Одоо эргэн ирж байгаа эрхмүүд ч нам доторх эрх мэдлийн өөрчлөлттэй холбоотой.
Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа өгч, түүнийг тойрсон фракцын хүч суларсан. Улмаар түүний дараа хэн эрх баригч намд нөлөөтэй байна, тэдний хүмүүс эргэн ирж байгаа нь нууц биш, бидний нүдэн дээр өрнөж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг 2023 оны эхээр "Нүүрсний" хэрэгт холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнийг уг хэрэгт холбоотойгоор гэрчээр байцааж байсан бөгөөд өөрөө энэ талаар "Ямар хэрэгт холбогдсоноо мэдээгүй л явна" хэмээн тайлбар өгч байв. Түүнээс ч өмнө Ш.Раднаасэд ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байсан удаатай. Харин тэрээр саяхнаас Г.Занданшатарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
МАН-ын бага хурал саяхан болж, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ил гарч, иргэн ирж буйгаа зарлав. Түүнийг АТГ-аас шалгаж байсан ч 2023 оны гуравдугаар сард "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх шалтгаанаар хилээр гарснаас хойш сураггүй байсан.
2025 онд түүнийг "оргон зайлсан" үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн ч энэ оны хоёрдугаар сард эх орондоо ирж, МАН-ын сар шинийн золголтод оролцож, нам дотроо үүрээ засаж эхлэв. АТГ-аас түүнийг "Нүүрсний" хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1.3. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон. Эрүүгийн хуулийн 22.10.2. үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр шалгаж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өгсөн мэдээллээр Ж.Мөнхбатыг цагдан хорихгүйгээр үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хилийн хориг нь хүчинтэй хэвээр байгаа юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад "60 тэрбум”-ын гэх хэргээр олон удаа шалгагдсан байдаг. Нэг хэсэгтээ усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Сандуй өнгөрсөн жилээс эрх баригч намын үйл ажиллагаанд ихэд идэвхитэй оролцох болов. АТГ, ЦЕГ болон Тагнуулын байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж 60 тэрбумын хэргийг шалгаж байсан. Улмаар Ц.Сандуйг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэх үндэслэлээр буруутган, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан удаатай. Ц.Сандуй ял эдэлж байгаад давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэрэг процессын шатууд дамжсан байдаг.
УИХ-ын дарга асан М.Энхболд ч эргэн ирж, намдаа үүрээ засаж байгаа харагдана. Тэрээр сая болсон Эх орончдын өдрөөр гавьяат эдийн засагч цол хүртэж, намдаа одоо ч нэр нөлөөтэй байгаагаа зарлаадхав.
АТГ-аас түүнийг голчлон албан тушаал хашиж байх үеийн улс төрийн нөхцөл байдал болон тодорхой хэргүүдтэй холбон шалгадаг. Дуулиант "60 тэрбум"-ын хэрэг ч түүний нэрнээс нэг их холддоггүй. Төрийн албан тушаалыг үнэлж зарсан гэх "60 тэрбум"-ын хэргийг АТГ болон бусад хуулийн байгууллагууд удаа дараа шалгаж, хааж байсан ч олон нийтийн шүүмжлэл тасраагүй. М.Энхболдыг засаглаж байх үед Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурч байсанд АТГ-ын үйл ажиллагааг хангалтгүй байна гэж шүүмжлэх үндэслэл болж байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж, олныг гайхашруулав. Тэрээр Оюутолгойн гэрээ болон бусад албан тушаалын авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа ч гадаадад удаан хугацаагаар орогнон оршин сууж байгаа. Ч.Сайханбилэгийг оффшор дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж АНУ-аас албадан авчрах ажиллагааг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хийж байгаа юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шийдвэр гаргахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлсэн. Түүний оффшор данс руу 2.8 сая ам. доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас ч АТГ мэдүүлэг авч шалгасан. Одоо ч Ч.Сайханбилэг нь хилийн чанадад амьдарч байгаа тул Монгол Улсын прокурорын байгууллага түүнийг эрэн сурвалжлах шилжүүлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэрээр өөрийгөө өмгөөлүүлэхээр "Amsterdam & Partners LLP" хуулийн фирмийг хөлсөлсөн гэсэн мэдээлэл бий. Ч.Сайханбилэг нь эдгээр хэргийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлж байсан бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж, өөрийгөө өмгөөлөх болов.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан АТГ-аас шалгасан нүүрсний хулгайн гэх тодотголтой авлига, албан тушаалын хэрэгт холбогдон ял шийтгүүлж, өнгөрсөн сарын 28-нд суллагдаад байна. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шалгасан. Шүүхээс түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оноосон. Хэргийг шалгах явцад буюу 2023 онд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан удаатай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний авлигын мөнгөөр авсан гэх адууны жүчээ зэрэг хөрөнгийг битүүмжлэн шалгаж байсан.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг хүчтэй эрх мэдэлтэй байх үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна. Удахгүй үлдсэн нь ирцгээх ч сураг байна. Сахал Д.Эрдэнэбилэг ч хилийн чанадаас ирэхээр чимээ сураг тавьж буй бололтой.
Түүнийг АТГ болон хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн томоохон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудлаар түүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлүүд, тэр дундаа "Кью Эс СИ" болон бусад компаниудтай холбоотой асуудлаар АТГ-аас түүнийг байцаан, цагдан хорих хүсэлт гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр түүнийг "гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан" гэж үзэн яллаж байгаа юм. 2022 онд шүүхээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр хилээр гарахыг зөвшөөрснөөс хойш Монголд эргэж ирээгүй, АТГ-аас түүнийг эргүүлэн авчрах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээлсэн. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд түүнийг Авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж буй гол хүмүүсийн нэг гэж нэрлэдэг.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч эх орондоо ирэх сураг байна. Тэрээр Монголд байхдаа хэд хэдэн удаа АТГ-т очиж мэдүүлэг өгч байсан удаатай. Үүнд түүний бүрэн эрхийн хугацаанд гарсан шийдвэрүүд болон зарим томоохон төслүүдтэй холбоотой асуудлууд багтдаг.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг нээж, шалгаж байсан талаарх мэдээллүүд гарч байсан. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн төлөөллөөс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах баримтуудыг АТГ-т хүргүүлж байсан. Түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн мэдээлэл олон улсын түвшинд, тэр дундаа НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүртэл хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Ийнхүү энэ хаврын улс төрд хуучин хүмүүсийн буюу ялангуяа АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчдийн эргэн ирэлт нэлээд “хүч” нэмэхээр байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл38
Бүгдийг алах хэрэгтэй. Эд нарын гайгаар улс орон өрөнд орсон. Өдөр бүр 14 тэрбум төгрөг Рио Тинтод төлж байна. Дроноор бөмбөгдөж алж дуусгах хэрэгтэй.
МАН тар
60 тэрбумын албан тушаалын наймаачин Ми дааяа луухаан 60 тэрбумаар төрийн албан тушаал зарсаныхаа шанг Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнуулснаар баталгаажлаа. МАН-ынхны хурлаа хийж бөөгнөрсөн байгаа үед нь дрондож шатаах юмсан.
Голд байгаа малгайтай хужаагийн эрлийз хүзүүгүй өвгөн МАНАН бүлэглэлийг үүсгэн байгуулагч МАНАН бүлэглэлийн дарга. Энэ хулгайчдыг тархийн зад буудаж алах ёстой.
Бүлэг хулгайч , хээл хахуульчид л эргэж ирж байгаа ..
Энэ хүүрнүүдтэй одоо дайн зарлах хэрэгтэй. Бүлгийн толгойлогч нарыг алах хэрэгтэй.
Бүлэг хулгайч , хээл хахуульчид л эргэж ирж байгаа ..
Бүлэг хулгайч , хээл хахуульчид л эргэж ирж байгаа ..
Бүлэг хулгайч , хээл хахуульчид л эргэж ирж байгаа ..
Саэдуй гэж лалар энэ бякда-г хөөх хэрэгтэй.. НАМ гэж өвчилсөн хар лалар
Оймсны хам хэрэгтэн Раднаасэд гэж хулгайч
Ерөнхийлөгчийг маань хулгайчаар дуудаж байсан дунд хуруу Мөнхбат
Одоо энхийн цагаан тагтаа болоод байгаасАюурсайхан хар хэрээ
бякда -пихлу -ираны шагийн шаг ПЕХЛЕ билүү пяхлу гэж хоолойгоо шахаж яридаг дарга уу
Бүгд хогийн өгөр шаарнууд буцаж ирж.. НАМ бараадаж л амь зуусан хар хүүрнүүд ..!!!
МАН-ын хүчингийн хэрэгтэн Гантулга Зурагтын нэвтрүүлэгт оролцож МАНын бодлого яриад сууж байна.
Мөнхбат ээжийгээ гадаадад 3 жил эмчлүүлэх энэ их мөнгийг хаанаас олсон бэ? Хүрэлсүхийг хулгайчаар нь дуудаж дарамталж загнаад байсан . Энэ их зардлын мөнгийг Хүрэлсүх хулгай нь илрэх вий гэж айсандаа гаргаж байсан уу?
Хулгайч нараа цуглуулаад сайны ёр ч биш дээ
Бөмбөг хаядаг дрон яаж гар аргаар хийж сурах вэ.МАН-ын хууль үйлчлэхээ байсан дархлагдсан баян хулгайч нарын гэр хаусыг дрондож бөмбөгдөж үзэхсэн.
дроныг орост сургуулийн хүүхэд хийж байна
Хамгийн аюултай банди буюу өрсөлдөгч Амарбаясгаланг дарж авсан юм чинь эд нар гайгүй гэж үзэж бөйна Хүүк Зандка хоёрын фракц !!
IIM SHATSAN HOZOR SHI HAR HEREENUUDIIG SHUUD ZAILUULAAD SHOROND HIITSGEE. ODOO ED NARAAS YU CH GARAHGUI . ED NARAAS ODOO BAAS ,SHEES, OMHII BOOLJIS GARNAA. ED NAR ULSIIN TOLOO YU CH HIIHGUI EE.
INTERNET, YOUTUBE DEER YM HIIH BUH ARGA BAINA AA.
Хүрэлсүх ингэсгээд удахгүй Оюун Эрдэнийг шоронд хийчих байлгүй дээ. Тэгэхгүй бол мэдээллээрээ бөмдөгдөж харлуулснаасаа хальж Энхбаяр, Аюурсайханаас эхлээд зүгээр орхиж болохгүй ноцтой мэдэгдлүүд хийж байна.Тэгэхгүй бол луйварчдын үүр болж таарсан МАН-н өөрийнх нь аминд хүрэх байх.
Хэниий үед УБ хятадаар дүүрснийг харж бгаа биздээ? Сүүлиин 8 жилд! Ер нь энэ Хятхд лугаа сүжрээд бгаа дарга нараа 1 сайн шинжвэл яасиин? Харах царайны урагшаа царай харагдаад бнадаа! Одоо бгаа 1 хулгайч бол 100% жунгаа! Босоо хар үс, ус гүйсэн хар нүд, хөх царай, мөрөөрөө үл ялиг бөгтиисөн 165см, сайраг явдал…… антропологи нь яалтачгүй хэн гэдгий нь хэлээд бна! Түүний дэд дарга нь гэнд бас 1 өл халзан хужаа? Тэр ч угаасаа нөгөө хужаа хэний бууны нохой! Аягүй бол хамаатан нь байж маггүй!
Монголчуудаас шал өөр буриадууд наад яс үндэс,эрлийз хурлийз гэж Оросууд шигээ турхирдагаа больцгоо.Өөрсдөө удмаа мэдэхгүй юм байж өмхий архичид.Хамгийн балиар нь та нар халх Монгол болж нүүрээ нууж турхираад биднийг бас жалганы тарвага болгож алдаг.
Хэвлэл мэдээлэл битгий хэл хууль шүүхийн байгууллага нь хүртэл яллаад, цагдаа нь эрж хайгаад байсан улайм цайм төр түмний мөнгө хөрөнгөөр тоглосон, цаашлаад олон түмний боломжыг хулгайлж шууд бусаар маш их үхэл хагацал, өвчин зовлонд унагасан хүн биш сүгүүд эргэн ирж байгаа гэж ойлгож байна. Эд нарт улсаараа олноороо дахин дахин тамлуулах заяатай гэж үү
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашигласан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. Марксизмын үзэл санаа бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хуваарилах зарчим, систем юм. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Үнэн бол ирэх сонгуульд МАН түүхэнд байгаагүйгээр доошоо орно. Арай үгүй байлгүй...
Хүрэлсүхийн үед МАН-н нэр хүнд түүхэндээ байгаагүйгээр унаж байгаа.Хулгайч нарын нам болгосон нь хойд зүүн аймгуудын Буриад голдуу хүмүүс.Өөрсдийнх нь сонголт болохоор санаа цаана нь байгаа байлгүй.
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар ядаргаатай зохицуулчихна.
Dear Mongols: Do have courage.Lock them up.Change the regime.Demand resignation of all three branches of government.Consolidate the power. No safety and security for kleptocrats and their cronies. The Future belongs to the people. Be brave.No one not even god or death must stop You the people. Sincerely Iron Leader the Great
МАН Аюурсайханыг дахиад АТГ-аар шалгуулж шинэ хэрэг зохион тохож ял өгүүлэх ажиллагаа аль хэдийн эхлээд шуурхай явж бгаа !!!
1911 оноос хойш хятадад алдсан нутаг бол Монголын хамгийн том гарз хохирол байсан. Ердөө нэг уул усны ч асуудал биш. Одоогийн Хятадын эдийн засаг, үсрэнгүй хөгжлийн зүрх нь тэрхүү Монголын алдагдсан нутаг юм. Товч мэдээлэл өгөхөд : 1. Дэлхийн "Ховор металлын" монополь (Баян-Овоо) Өвөр Монголын Баян-Овоогийн орд бол дэлхийн газрын ховор элементийн нөөцийн бараг 40-50%-ийг дангаараа хангадаг. Өндөр технологи, ухаалаг утас, цахилгаан машин, пуужингийн систем гээд орчин үеийн бүх технологи үүнээс хамааралтай. Хятад улс энэ ордын ачаар дэлхийн технологийн зах зээлд "хоолой дээр нь хуруугаа тавьчихсан" мэт нөлөөтэй суудаг. 2. Эрчим хүчний эх үүсвэр (Нүүрс) Хятад бол дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч. Тэгвэл тэдний гол хэрэглээний дийлэнх нь Шилийн гол болон Ордос орчмын асар том нүүрсний уурхайнуудаас гардаг. Шэньхуа мэт Хятадын эрчим хүчний аварга компаниуд манай түүхэн нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж улс орноо эрчим хүчээр хангаж байна.
3. Хөдөө аж ахуй ба Хүнсний аюулгүй байдал нь ч тэр Хөлөнбуйр болон Хянганы нурууны бэлчээр, үржил шимтэй хөндийнүүд нь Хятадын хамгийн том мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүний бааз юм. Хятадын сүү, махны зах зээлийг атгадаг "Yili", "Mengniu" зэрэг компаниуд Өвөр Монголоос гаралтай. Энэ нь хужаагийн хүн амыг тэжээх стратегийн чухал нөөц болдог. 4. Сэргээгдэх эрчим хүчний салбар нь ч тэр Хятад улс Өвөр Монголын уудам тал, говь нутгийг дэлхийн хамгийн том нар, салхины эрчим хүчний цогцолбор болгон хувиргаж байна. Энэ нь тэдний ирээдүйн "ногоон эдийн засаг"-ийн гол хөдөлгүүр. 1911 оноос хойш Орост алдсан нутаг гэж сэвдэг либериал эрлийз хурлийзууд гадны агентууд маань 1911 оноос хойш Хятадад алдсан нутгийн талаар огт ярьдаггүй, сэвдэггүй нь ямар учиртай вэ? 😂😂😂 Алдсан нутгийн талаар ярих шаардлагатай бол хятадад алдсан нутгаа ярих нь ядаж зүйд нийцэх байлаа! Аан тэр Манжийн эрхшээлд байгаагүй харин ч Монголчууд манжтай хамтран оршиж хамгаалалтанд нь явж байсан гэж баабар мэт нь хуцдаг.
Тэгвэл Манжтай нийлсэн Халх Монголчууд маань өөрсдөө 1689 онд Нэрчүгийн гэрээгээр албан ёсоор Сибирийг Орост шилжүүлсэн байдаг шүү дээ, болоогүй ээ бас 1727 онд Буурын гэрээгээр одоогийн Буриадын нутгийг ч албан ёсоор Орост шилжүүлж хилийн зурвасыг тогтоочихсон байдаг! Тэгэхээр Сибир, Буриад мэтийн газар нутгаа Халх Монголчууд Манжтай нийлээд Орост тушаачихсан албан ёсоор шилжүүлсэн болж байгаа биз! Гол нь Манжийн эрхшээл дарангуйлалд байгаагүй гэж яаж ярьж хэлж бичиж чаддаг ч юм, Манжийн эрхшээлд үнэхээр байгаагүй гэж үзвэл Сибир, Буриадыг Монголчууд өөрсдөө Орост гэрээгээр шилжүүлээд өгчихсөн болж таарна биздээ логикоор бодвол! Гэтэл бодит нөхцөл байдлаас нь аваад үзвэл Манжийн дарлалд орсны дараа албан шахалтаар Сибир, Буриадаа алдсан гэж ярих нь үнэнд дөхөм баймаар хэхэ, гэвч баабар элбэгштэйн мэтийн троллууд маань Манжийн эрхшээл дарлалд ороогүй гэж хуцсаар яваа 😂!
За даа тэгээд 1911 оноос тусгаар тогтнолоосоо хойш алдсан нутгаа харвал хятадад алдсан нутаг маань одоогийн газар нутгийн маань 80% тай тэнцэх, цаашлаад хятадыг тэжээж яваа амин зүрх болсон нутаг маань Монголын хамгийн том гарз хохирол мөнөөс мөн! Юун тэр Давст уулыг Тувагийн шаардлагаар Тувад шилжүүлж алдсанг сэвэх хэхэ!
Ийм тохиолдолууд Монголчуудад хир нөлөө үзүүлэх болоод учрыг үл мэдэгч балчир залуусд ямар нөлөө үзүүлж хойч үе маань хэрхэн төлөвших вэ???