Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэлээ.
Шавийн маань амжилтад Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их. Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш Ц.Ерөө уулзалтын үеэр хэлж байлаа.
Тоглолтын шахуу хуваарьтай ажилладаг. Цагаан сараар аав, ээждээ золголгүй зургаан жил боллоо. Энэ жил Монголдоо цагаан сараа тэмдэглэнэ гэж Э.Амартүвшин хэллээ. Лондонд “Травиата” дуурийн дараалсан зургаан тоглолт хийгээд эх орондоо өчигдөр ирсэн. Дуурийн театртаа “Травиата” дуулна гэлээ.
Дуурийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудын теартын удирдлага, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Дуурийн урлагийн том дуучдыг эх орондоо урьж дуулуулах, монгол үзэгчдэдээ танилцуулах зорилго тээж яваагаа уран бүтээлч сонирхуулж байлаа.
Соёл урлаг, спорт бол гадаад харилцааны зөөлөн хүчний чухал бодлого юм. Энэ бодлогод чухал хувь нэмрээ оруулж буй дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайд Г.Занданшатар дахин баяр хүргээд, өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлэхийн ерөөл тавилаа.
Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Энхбатын Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд гаргасан амжилт:
· 2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ) 1-р байр
· 2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург) 2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
· 2012 – Placido Domingo “Operalia”олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад) 1-р байр
· 2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр
· Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал
· 2015 – BBC Cardiff Singer of the World Үзэгчдийн нэрэмжит шагнал
· 2016 – Seoul International Competition 3-р байр
· 2018 онд ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал
· 2020 болон 2023 онд Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритоншагналыг хоёр удаа хүртсэн.
· 2024 онд дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн.Энэхүү шагналаар дэлхийн алдартай
дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон.
· 2025 онд Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл14
Хүүкийн гахай Эрхүүгийн бүтээгдэхүүн нь мэдэгдэж байна.Орос Буриадууд шиг үе нь өнгөрсөн хэн ч тоодоггүй дуурь жүжиг балет сонгодог гэж балайтдаг бололтой.
Хүрэлсүх Сүнээг 300 саяар шагнаж байсан. Энэ МАН-ын нэрэмжит шагнал байсан уу.
Номтойбаяр Сэлэнгэд нэг хүүхнийг МАНынхантай нийлж хоёр талаас нь мордож бүлэглэж хүчиндээд машин нүүрсээр шагнасан.
Тарвага Сайнзоригоор Хурцын хүүхэд боодог хийж идэхээр завдсан байна
Албадлагаар шатар заавал өмнөговьчууд бүгд боол болно. Боол хүн хэзээ ч эзнийхээ үгнээс гарахгүй. Өөртөө эзэн мэт байхын тул өөр өөрийн эрх чөлөөтэй байж, өөрийн сонирхдог зүйлийг чөлөөтэй сурах хэрэгтэй. Тэгж өссөн хүүхэд эрх чөлөөт хүн болж, харийн боолчлолд орохгүй. Занданшатар гахай шатар албадан зааж, өмнөговьчуудыг боол болгож дууслаа. Өмнөговьчууд РИО ТИНТОгийн эсрэг эс тэмцэхгүй, удахгүй Рио Тинтогийн боол болно.
Тийм л супер байсан бол евлийн олимпийн нээлтэд дуугаа ергех л байлаа. Манай хулгайчууд л томруулаад байгаа болохоос тийм ч еедтэй дуучин биш шуу дээ!!!
супер нь ч суперээ, атаархал гэж энэ байх лаа ккк. Харин энэ шагнал бол утгагүй юм, би Амартүвшин байсан бол бүх мөнгийг нь хүүхдийн юм уу ахмадын асрамжийн газар хандивлана
Зандангахайг амьдаар нь хуйхалж шараад цагаан сарын ууцны оронд тавих юмсан. Гахайн шарж хуйхалсан ууц тавихад юу нь болохгүй гэж.
Amartybsin dyy yneheeriin zarim negen hynii ataarhaliig teryyleheer agyy dyychin manai ylas eh orniihoo neriig ergej yabaa negnee dees ni tataj ender sagnalaar sagnah ni zyin hereg.....Amartybsin bol echneen onchgoi sagnaliin ezen baih yostoi jinhene telebssen yrlagiin abyastai tom dyychin ,bid yneheeriin tyynii telee anhaaran hyleedeg dyychin yum!!!!!
Bagshid n ch. Ard. Uguh n zuv ymdaa.
цахилгаан станцын ажилчдад өгчих гүй
Хүүе Зандка Учрал Энхбаяр нар хэнийг хүндэтгэж, юуг чухалчилдагийг ойлголоо. Оросууд лав цэвэрлэгч барилгачин багш эмч инженер эрдэмтэн бүгдийг ойшоодоггүй.
орсууд дээр үеэс францын дуурь бүжиг жүжиг уран зохиол сонгодог урлаг чаатар сонирхож хамт хөгжүүлж 18-р зууны үед франц хэл орсын язгууртан дээдсийн хэл болж ПУШКИН хүртэл францаар зохиолоо бичиж орсын хаан пушкины үзэсгэлэнт хатан наталиаг ордны бал маскарад мазурка дээр харахыг хүсч пушкиныг хүндэлж байв дантес атаархаж пукиныг дуэльд дуудсан одоо ч францууд орсынхоо төлөө байдаг ганц улс шүү макрон удахгүй явна монголын дуурь чаатар сонгодог урлаг цөм орсоос сурсан шүү францын уран зураг уран зохиол бальзак дюма жорж санд гюго мольер соён гийгүүлэгчид жан жак руссо ---орос франц ахан дүү шиг холбоотой
махан толгой Нинь Бао Тао данжаад цэвэрлэгчийн цалинг багш эмч нарынхаа илүү өндөр болгосон.