sonin.mn

1-р сарын 29-ний үдээс хойш Хятадын БХЯ ээлжит хэвлэлийн бага хурал хийв. БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жян Бинь хэлэхдээ: 1-р сарын 27-нд БХЯ-ны сайд Дүн Жюнь, Оросын Батлан ​​Хамгаалахын сайд Андрей Белоусов нар цахим уулзалт хийж, хоёр орны төрийн тэргүүнүүдийн тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр армийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон юм. Энэ жил Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, “Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. 


Хятадын тал Оростой хамтран стратегийн зохицуулалтаа улам бэхжүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, харилцан нөгөө талынхаа язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй гол чухал асуудлуудаар бие биенээ тууштай дэмжиж, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ хувь нэмэр оруулж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалд эерэг энерги тасралтгүй оруулах болно гэв.