1-р сарын 29-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Гүө Жякүнь хэлэхдээ: 1-р сарын 27-нд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын Зөвлөх хороо цахимаар хурал хийв. Хорооны гишүүд "Бүс ба зам”-ын хамтын өндөр чанартай бүтээн байгуулалтын хүрсэн эерэг ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, дэд бүтцийн түншлэл, олон улсын худалдаа, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг санаачилгад нэгдэгч талуудад санал болгосон байна гэв.
Тус хорооны хурлаар "Бүс ба зам санаачилгыг хамтдаа бүтээх нь - Өндөр чанартай олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа” гарчигтай судалгааны тайланг гаргалаа. Тайлангийн бүрэн эхийг ГХЯ-ны вэбсайт дээр нийтэлжээ.
Ням - 02 сарын 01,
2026

Сэтгэгдэл0