sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 29-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Зам тээврийн яам болон бусад холбогдох байгууллагын албан тушаалтан хэлэхдээ, иргэдийн 2026 оны хаврын баярын аяллын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, тээврийн хүчин чадлыг баталгаажуулах болно гэв. 


Ерөнхий дүн шинжилгээнээс харахад, энэ жилийн хаврын баярын зорчигч тээвэрлэлтийн хугацаанд давхардсан тоогоор нийт 9.5 тэрбум хүн бүс нутаг дамнан зорчих нь түүхэн шинэ дээд тэмдэглэл тогтоох төлөвтэй байна. 


Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Ли Чүньлинь хэлэхдээ, хувийн унаагаар зорчих нь ойролцоогоор 80%-ийг эзлэх бөгөөд төмөр зам, иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор тус тус 540 сая, 95 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. Нийт хэмжээ болон ганц өдрийн оргил хэмжээ нь түүхэн дэх мөн үеийн дээд түвшингээс давах төлөвтэй гэжээ.