sonin.mn

1-р сарын 27-ны үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятадад албан ёсны айлчлал хийж буй Финландын ерөнхий сайд Анти Петтери Орпотой хэлэлцээ хийв. 


Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн жил Хятад Финлянд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэсэн. Өнөөдөр үдээс өмнө Ши Жиньпин дарга ерөнхий сайд тантай уулзаж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үнэт туршлагыг гүнзгий дүгнэж, Хятад Финландын харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх стратегийн удирдамж өгсөн юм гэв. 


Ли Чян тэмдэглэхдээ: Энэ жил бол Хятад улсын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гарааны жил, Хятад улс Финландтай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо улам бэхжүүлж, эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг илүү сайн ашиглаж, хоёр талын худалдааны боломжийг бүрэн нээж, хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтарсан хороо, дэвшилтэт технологийн холболт зэрэг индэрүүдийг сайтар ашиглаж, харилцаа холбоо, цэвэр технологи, тусгай хөлөг онгоц бүтээх, шинэ хот байгуулалт, амьдралын шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн өндөр түвшинд харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд бэлэн байна. Хятад улс Финландын өндөр чанартай бүтээгдэхүүнийг илүү олон импортлох, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Финландад хөрөнгө оруулахыг уриалахад бэлэн байна. Хоёр тал аялал жуулчлал, хэл, мэргэжлийн боловсрол, орон нутаг, залуучуудын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг тасралтгүй бэхжүүлэх ёстой гэв. 


Анти Петтери Орпо хэлэхдээ: Финландын тал Хятад улстай харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Хятадын талтай өндөр түвшний айлчлал болон бүх түвшний харилцаа солилцоогоо эрчимжүүлж, мөн худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь бодит хамтын ажиллагаа, иргэдийн болон соёлын солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Финландын засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүдийг Финландад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг сайшааж байгаа бөгөөд үүнд таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна. Олон улсын дэг журамд тулгарч буй өнөөгийн ноцтой сорилтуудыг харгалзан Финланд улс нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг олон талт асуудлаар Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, чөлөөт худалдаа, олон талт худалдааны системийг хамгаалахад бэлэн байна. Европын Холбоо, Хятадын харилцааг сайтар хөгжүүлэх нь хоёр талын хувьд чухал бөгөөд Финланд улс нь Европын Холбоо, Хятадын харилцааны хөгжлийг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.


Г.Бямба