sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д хийж буй албан ёсны айлчлал эхнээсээ эерэг сайхан мэдээг дуулгаад эхлэлээ. Монголчууд АНЭУ-ын иргэд харилцан визгүй зорчих, Монгол Улс АНЭУ хоорондын шууд нислэг хийгдэх ажлууд албан ёсоор баталгаажив.


Хамгийн чухал нь манай улсын үйлдвэрлэдэг хүнсний гол хоёр төрлийн бүтээгдэхүүнийг АНЭУ-ын зүгээс худалдан авах, хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж байгаа сурагтай. 


Энэ нь бэлчээрийн малын мах, эрүүл хөрсөнд тариалсан улаан буудай. Бид "Хүнсний хувьсгалын үр дүнд Улаан буудайгаар дотоодоо бүрэн хангаж байгаа. 


Мах махан бүтээгдэхүүнээ бол гадаадад гаргах хангалттай нөөцтэй улс. Халал аргаар бэлдсэн Монгол хонины мах одоо л Арабын ертөнцөд танил болж эрэлт үүсгэж эхэлжээ. 


Эрэлт байгаа цагт хэрэгцээг нь хангаж Арабын ертөнцтэй хамтран ажиллах өргөн боломж Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч ирж байна гэсэн үг. Хамгийн чухал нь У.Хүрэлсүхийн эхлүүлсэн "Хүнсний хувьсгал"-ийн үр дүн Монголд бэлтгэдэг гол хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн Арабын ертөнц рүү нэвтэрлээ. 


О.Түвшиндэмбэрэл