sonin.mn

Нэгдүгээр сарын 17-нд Хятадын Төв Радио Телевиз (ХТРТ)-ийн “2026 оны Хаврын баярын гала тоглолт” анхны ерөнхий бэлтгэлээ амжилттай хийлээ. Төрөл бүрийн уран бүтээлийн хөтөлбөрүүдийг шинэлэг технологийн хэрэглээ, тайзны урлагийн шийдэл, дүрслэлийн дизайнтай уялдуулан нэгтгэж, бүх хэсгийн зохион байгуулалт жигд, уялдаа холбоотой болж, тоглолтын ерөнхий өнгө төрх тодрон гарчээ.




Морин жилийн хаврын баярын гала тоглолт нь Хятадын уламжлалт соёлын охь шимээс ухаан, эрч хүчийг шингээн, өөрийгөө дайчлах, урагш тэмүүлэх утгыг илэрхийлсэн морь жилийн бэлгэдлийг уран бүтээлд нарийн тусгасан байна. “Үзэл санаа + урлаг + технологи” хосолсон зарчмыг баримтлан, уран сайхны илэрхийллийн хүрээг өргөжүүлжээ. Тайзны дизайнд AI, AR, XR зэрэг дэвшилтэт технологийг ашиглаж, бодит ба хийсвэр орон зайн дунд “хүн үзэмж дунд, үзэмж хүнээ даган хөдөлдөг” мэт гүн оролцоотой гурван хэмжээст орчныг бүрдүүлсэн байна.




Энэ удаагийн тоглолт нь “технологи + урлаг” хослолын шинэ үе шат болж, ухаалаг шийдлүүдийг тайз засал, агуулга бүтээлд өргөн нэвтрүүлэн, үзэгчдийн баярын тухай төсөөллийг улам баяжуулжээ. Могой жилийн тоглолтын үеэр ардын бүжиг бүжиглэсэн ухаалаг роботууд олны анхаарлыг татаж байсан бол энэ жил ч роботууд дахин тайзнаа гарч, технологийн дэвшлийн шинэ өнгө төрхийг харуулах юм.


Морин жилийн хаврын баярын гала тоглолт эхлэхэд 30 хоног үлдээд байна. Найруулагчдын баг хөтөлбөр бүрийг нягтлан сайжруулж, битүүний орой дэлхийн үзэгчдэд халуун дулаан, баяр баясгалантай тоглолтыг өргөн барихаар ажиллаж байна.