1-р сарын 14-нд Шаньдун мужийн Чиндао боомтод аварга том хөлөг онгоц боомтын автоматжуулсан системээр дамжин аажмаар зогсоолдоо орлоо. Дэлхийн дөрөв дэх том боомт болсон уг боомтын албан тушаалтан сурвалжлагчид хэлэхдээ, шинэ оны эхний өдөр тус боомт Хятадын анхны вакуум хэлбэрийн автоматжуулсан бэхэлгээний системийг хэрэгжүүлж, нэг хөлөг онгоцны бэхэлгээний хугацааг бараг 30 минутаас 30 секунд болгон богиносгосон гэжээ.
Мөн өдөр гаргасан албан мэдээллээс харахад, Хятадын нийт гадаад худалдаа 2025 онд 45.47 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8%-иар өссөн байна. Экспорт 26.99 их наяд юаньд хүрч, 6.1%-иар өссөн бол импорт 18.48 их наяд юаньд хүрч, 0.5%-иар өссөн нь Хятадын дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны гүрний байр суурийг хадгалж үлджээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, нэг талт үзэл, худалдааны ивээх үзэл нэмэгдэж байгаа нарийн төвөгтэй нөхцөлд Хятадын гадаад худалдаа амжилттай өсөн нэмэгдэж, хялбар бус ололт амжилтад хүрсэн юм. Хятадын бараа бүтээгдэхүүний худалдаа есөн жил дараалан өсөлтөө хадгалж, ДХБ-д элссэнээс хойших хамгийн урт хугацаанд дараалан өссөн үе шатыг хадгалжээ.
Хятад улс болон тив бүрийн улс орон бүс нутгуудын наанадаж 60% нь хоорондын импорт экспортын өсөлтийг хадгалж, АСЕАН-тай хийсэн импорт экспорт нэг их наяд ам.доллараас давсан байна. Гоо сайхны бүтээгдэхүүний 50 гаруй хувь, автомашины импортын бараг 60% нь Европоос орж ирсэн юм. 2025 он гэхэд Хятад улс 240 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаатай байж, 190 гаруй улс орон, бүс нутагтай импорт, экспортын өсөлтийг хангасан байна.
2025 онд Хятадын өндөр технологийн бүтээгдэхүүний импорт, экспортын жилийн өсөлтийн хурд 11.4% болж нэмэгдэж, нийт гадаад худалдааны өсөлтөд бараг 60%-ийг эзэлжээ. Хиймэл оюун ухааны технологийн эрчимтэй хөгжлийн дагуу лидарын импорт 20%-иас дээш, компьютерын эд ангийн импорт 20%-иар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятадад үйлдвэрлэсэн ачаа зөөгч робот, гагнуурын роботууд нь гадаадын томоохон төслүүдэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Нэмж хэлэхэд, Хятадын гадаад худалдааны "харилцан ашигтай" шинж чанар улам бүр илэрхий болж байна. Эдийн засгийн цогцын хувьд өнгөрсөн онд Хятадын нийт гадаад худалдааны 47.7%-ийг худалдааны тэргүүлэгч арван түнш эзэлж байсан нь 2024 оноос хоёр хувиар буурсан бөгөөд худалдааны тэнцвэртэй байдал улам жигд болж буйг харуулж байна.
Худалдааны зах зээлийн нөлөөгөөр экспортын хүрээнд Хятад улс дэлхийд өндөр чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүний тогтвортой, найдвартай хангамжийг үргэлжлүүлэн баталж байна. Энэ нь орон нутгийн амьжиргааны түвшинг сайжруулж, инфляцийн дарамтыг бууруулаад зогсохгүй дэлхийн хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Жишээ нь, 2025 онд Хятадад үйлдвэрлэсэн шаазан мод гадаадын баяр наадмын шинэ сонирхолтой зүйл болж, "цөлийн агааржуулагч" нь 60 хэмээс дээш температурт хэвийн ажиллагаагаа баталж чаджээ.
"Хятад руу экспортлох" ажлыг идэвхтэй сурталчлахаас эхлээд Хятадын олон улсын импортын экспо (CIIE) зэрэг Хятадын өргөн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтын гарц болж үйлчилдэг платформууд хүртэл Хятад улс 17 жил дараалан дэлхийн хоёр дахь том импортын зах зээл болж байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад өнгөрсөн оны эхний гурван улиралд Хятад улс дэлхийн 79 улс орон, бүс нутгийн экспортын гол чиглэл байсан бол АНУ-д төвтэй Tapestry Group-ийн харьяа Coach China компанийн ерөнхийлөгч Ли Лян хэлэхдээ, Хятадын худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний ачаар тус компанийн Хятад дахь борлуулалт 2025 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд 18%-иар өсч, дэлхийн бусад зах зээлийг тэргүүлсэн гэжээ.
Шинэ он мөн олон тодорхойгүй байдлыг авчирч байна. Дэлхийн худалдааны байгууллага саяхан 2026 оны дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлтийн урьдчилсан тооцоог 0.5% болгон бууруулжээ. Нөхцөл байдал хүнд байх тусам Хятадын урагшлах шийдвэр төгс байж, бэрхшээлийг даван туулж, шинэ хөгжилд хүрэх итгэл төгөлдөр байна.
Ням - 01 сарын 18,
2026

Сэтгэгдэл0