sonin.mn

“МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорсон байна.


Олон улсын уралдаанд 18 аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.


Тухайлбал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлсэн бөгөөд бүтээлээрээ “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналыг хүртжээ.


Тэрбээр монгол бичгээр “Цуцашгүй” хэмээн бичсэн бүтээлээр тус уралдаанд оролцсон юм байна.


“Монголын сайхан бичигтэн” уралдааны оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 наст