БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 1 дүгээр сарын 14-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хайнаний Чөлөөт худалдааны боомт 2025 оны 12 дугаар сарын 18-нд гаалийн татварын шинэ бодлого хэрэгжүүлснээс хойш 2026 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх байдлаар татваргүй бараа худалдан авалтад давхардсан тоогоор 58.5 мянган хүн хамрагдаж, 38.9 тэрбум юанийн худалдан авалт хийжээ.
Эдгээр үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хүн амын тоо 32.4 хувь, худалдан авалтын хэмжээ 49.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь дунджаар өдөрт 24 мянган хүн Хайнаньд татваргүй худалдаа хийж, өдрийн дундаж худалдан авалтын нийт хэмжээ 160 сая юаньд хүрч буйг харуулж байна.
Бямба - 01 сарын 17,
2026

Сэтгэгдэл0