sonin.mn

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 14-нд гаргасан мэдээллээс харахад, 2025 онд Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт 34 саяас давж, түүхэн шинэ дээд амжилтыг дахин тогтоов. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт 16 саяас давж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл дотоодын шинэ автомашины борлуулалтын 50 гаруй хувийг эзэлжээ.


Суудлын тээврийн хэрэгслийн зах зээл тогтвортой өсөлттэй хэвээр байж, жилийн үйлдвэрлэл, борлуулалт 30 саяас давав. Хятадын брэндийн суудлын тээврийн хэрэгслийн борлуулалт 69.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 нэгжээр өсжээ. Үүний зэрэгцээ арилжааны тээврийн хэрэгслийн зах зээл сэргэж, үйлдвэрлэл, борлуулалт 4 саяас давав. Гадаад худалдаа уян хатан чанартай байж, автомашины экспортын жилийн борлуулалт 7 саяас давсан бөгөөд үүнд 2 сая 615 мянган шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл багтсан байна.