sonin.mn

1-р сарын 13-нд Хятадын Төв Радио Телевизийн "Хятадын улаан" 4K/8K хэт өндөр нягтралтай нэвтрүүлгийн тоног төхөөрөмж ачсан контейнер цуваа Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд амжилттай байршив. Энэ нь Хятадын Төв Радио Телевизийн 2026 оны Милан-Кортина д'Ампеццо өвлийн олимпийн нэвтрүүлгийн ажил бэлтгэл үе шатнаас хэрэгжилтийн үе шат руу албан ёсоор шилжсэнийг харуулж байна.




Ливорно боомтод гаалийн бүрдүүлэлтийн ажил дуусгасны дараа Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн техникийн цуваа Италийн баруун эргийг даган замнав. Милан дахь Сан Сиро цэнгэлдэх хүрээлэн рүү явах замдаа эл цуваа богино зайн гүйлтийн тэшүүр болон уран гулгалтын гол талбай болох Миланы мөсөн гулгуурын ордныг дайран өнгөрөв. Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн багийн хувьд энэ нь өвлийн олимпийн нэвтрүүлгийн дохиог цуглуулах, үйлдвэрлэх, түгээх чухал байршил болох юм.


Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Хятадын Төв Радио Телевизийн техникийн баг тогтоосон хуваарийн дагуу холбогдох техникийн ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. 1926 онд баригдсан Сан Сиро цэнгэлдэх хүрээлэн нь Миланы хамгийн алдартай спортын ордны нэг юм. Энэхүү зуун жилийн настай цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны 2-р сарын 6-нд Милан-Кортина д'Ампеццогийн өвлийн олимпийн нээлтийн ёслолыг зохион байгуулах болно.