sonin.mn

1-р сарын 13-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Гадаад харилцааны сайд Ван И шинэ онд Африкт хийсэн анхны айлчлалын талаар сэтгүүлчийн асуултад хариулав. 




Тэрээр хэлэхдээ, Ван И сайд айлчлалынхаа дараа Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, айлчлалын ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Энэ нь Хятадын Гадаад харилцааны сайд 36 дахь жилдээ Африкт шинэ оны анхны айлчлал хийж буй явдал бөгөөд Хятадын ард түмэн болон Африкийн ард түмний гүнзгий нөхөрлөлийг харуулж байна. Хятад улс Африкийг итгэл найдвараар дүүрэн тив гэж үздэг, мөн үүнийг Хятадын жил бүрийн дипломат харилцааны гараа болгон үздэг. Хятад, Африк бол бие биенээ харилцан дэмжиж, үнэнчээр харилцдаг сайн түншүүд юм гэжээ.