Саяхан Германы "Frankfurter Allgemeine Zeitung" сонины веб сайт гаргасан нийтлэлдээ, 2025 он нь дэлхийн үнэт зүйлсийн тогтолцоог шинээр эмхлэн зассан жил боллоо гэж тэмдэглэжээ. АНУ үндэсний аюулгүй байдлын шинэ стратегидээ өрнөдийнхийг төвлөрүүлэн холбосон “бүх нийтийн үзэл”-д урьд өмнө байгаагүй эргэлзээтэйгээр хандаж, харин Хятад улс олон зүйлийн дэлхийн санаачилгуудаар дамжуулан нэг зүйлийн “орлох шинжтэй бүх нийтийн үзэл”-ийг дурдсан нь олон улсын анхаарал сонирхолыг улам бүр татсаар байна гэж нийтлэлд бичжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга болон Дэлхийн засаглалын санаачилгыг дараалан дэвшүүлж, өнөөгийн геополитикийн өөрчлөлтийн үзэл суртлын үндэс суурийг бүрдүүлэв. Худалдаа, зээл, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн тусламж, сургалтын төслүүдээр дамжуулан Хятад улс нь өрнөдийнхний одоогийн буй загвараас давсан дэлхийн хамтын ажиллагааны сүлжээг бий болгож байна.
Энэхүү зураг төсөл нь олон улсын дэг журмыг орхихоос илүүтэй "шинэчлэх, боловсронгуй болгох”-ыг зорьж, барууны орнуудтай нүүр тулан сөргөлдөх зорилгыг агуулаагүй. Хятад улс дэлхийн 2-р дайны дараа бий болсон үндэсний эрх тэгш байдлын зарчмыг баримтлахыг дэмжиж, бусад улс орны өөрийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг. Хоёр талт болон олон талт хамтын ажиллагаагаар өрнөдийн бус орнуудад АНУ болон Европоос хараат байдлаа бууруулахад нь туслахыг зорьж байна.
Үзэл баримтлалын түвшинд, "бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс" нь хувь хүний эрхийг чухалчилдаг өрнөдийнхний ярьдаг "бүх нийтийн үнэт зүйлс"-тэй ижил утгатай биш, харин энх тайван, тэгш эрх, шударга ёс, эрх чөлөөний хамтын эрэл сүвэгчлэл гэж тодорхойлогдож байна. “The Economist” сэтгүүлийн саяхны гаргасан судалгаанаас үзэхэд, Хятад улсыг дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэж найдаж буй хүмүүсийн эзлэх хувь өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 11 нэгжээр нэмэгдэн 33% болж, Африк, Ойрхи Дорнодын олон орнууд, Индонезид талаас илүү хувь нь ийм үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Пүрэв - 01 сарын 15,
2026

Сэтгэгдэл0