1-р сарын 12-ны үдээс хойш Хятадын CAS Space компанийн судлан бүтээсэн “Лихун-1” нисэх төхөөрөмж Хятадын Жиүчуань хиймэл дагуул хөөргөх төвд түүхэн ач холбогдолтой даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Тодруулбал Хятадын сансрын арилжааны салбарт анх удаа 100 километрийн өндөрт тойрог замын нислэгийг шүхрээр буулгах туршилт амжилттай болжээ.
“Лихун-1” нисэх төхөөрөмжийн нислэг 120 километрийн өндөрт хүрэх бөгөөд Карманы шугамыг даван богино хугацаанд сансарт нэвтэрч, тээвэрлэж явсан буцах ачааны капсул нь шүхрийн тусламжтайгаар амжилттай газардсан байна.
Г.Бямба
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл0