sonin.mn

1-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийв. 


Хятад улс Япон руу экспортлох давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг бэхжүүлж байгаатай холбоотой асуултад Мао Нин халиулахдаа, Хятад улс Япон руу экспортлох давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг бэхжүүлж байгаа нь үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон улсын үүргээ биелүүлэх зорилготой юм. Ашигт малтмалын дэлхийн хангамжийн сүлжээний тогтвортой байдал, аюулгүй байдлыг хадгалах талаархи Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд бид бүх талууд энэ тал дээр бүтээлч үүрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.