Хонконгийн “Нань Хуа өглөөний сонин” вэбсайт дээрх сүүлийн үеийн нэгэн нийтлэлд тэмдэглэхдээ, 2025 онд геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэн ч олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа мэдэгдэхүйц бэхжиж, дэлхийн хэмжээний нийтлэг сорилтуудыг даван туулахад шинэ эрч хүч авчирсан гэж онцолсон байна.
Гурван жил үргэлжилсэн хэлэлцээрийн дараа ДЭМБ-ын гишүүн орнууд өнгөрсөн оны тавдугаар сард түүхэт чанартай нэгэн хэлэлцээр тохиролцсон байна. Энэ нь алсдаа дэлхий нийтийн онц их цар тахлын үед хариу арга хэмжээ авах чадавхийг нэмэгдүүлэх, вакцин болон бусад эм бэлдмэлийн тэгш хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.
2025 он бол сэргээгдэх эрчим хүчний хувьд чухал он жил юм. Тухайлбал тус жилд сэргээгдэх эрчим хүч нь нүүрсийг давж, дэлхийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр болсон бөгөөд ялангуяа Африк, Өмнөд Азид энэхүү өртөг хэмнэлттэй технологи хурдацтай түгэж байна. Сэргээгдэх эрчим хүчний өртөг буурсаар байгаа нь өсөлтийн эрч хүчийг харуулж байна. Үүний зэрэгцээ автомашины салбарт ч томоохон өөрчлөлтүүд гарч, цахилгаан автомашины хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хурдацтай өссөн байна.
Нийтлэлд тэмдэглэхдээ, 2025 онд Хятад улс технологийн инновацийн чиглэлээр хэд хэдэн гол нээлт хийж, өөрийн бодит хүчинд суурилсан технологийн хүчирхэг гүрэн болно гэж онцолсон байна. Хиймэл оюун ухаан, эм зүй, хагас дамжуулагч үйлдвэрлэл зэрэг салбарын нээлтүүд нийт олны анхаарлыг татсан. "Дижитал торгоны зам"-ын хүрээнд Хятад улс судалгааны хамтын ажиллагаа, үр дүнг хэрэгжүүлэхэд дөхөм болгох зорилгоор хамтарсан лаборатори, технологи дамжуулах платформ байгуулахыг дэмжиж ажиллаж байна. Пакистанд томоохон хэмжээний шилэн кабелийн сүлжээ барих зэрэг төслүүдээр жишээ дурдахад, энэ төрлийн "технологийн дипломат ажиллагаа" нь дэд бүтцийн холболтыг сайжруулаад зогсохгүй бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг туршлага хуваалцах шинэ боломжийг бий болгож байгааг харуулж байна.
Эцэст нь дүгнэхэд, үндэстэн дамнасан хамтын ажиллагааны жинхэнэ ач холбогдол нь ард иргэдийн амьжиргааг сайжруулах, амь насыг аврах, түүнчлэн ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулан удаан хугацааны турш тулгарч буй геополитик болон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд оршдог болохыг харуулж байна. Алсдаа Хятад болон олон орнуудын нээлттэй байдал, харилцан итгэлцэл, харилцан ашигтай үр дүнд суурилсан хамтын ажиллагаа нь тодорхойгүй эрин үед тодорхой байдлыг бий болгож, дэлхий нийтийн хамтын хөгжил цэцэглэлийн шинэ боломжийг нээх болно гэдгийг эдгээр үйл ажиллагаа харуулж байна.
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл0