1-р сарын 10-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Өмнөд Африкийн Гадаад харилцааны сайд Рональд Ламола нар утсаар ярилцав.
Ван И энэ үеэр хэлэхдээ: "Африкийн Үндэсний Когресс бол төрөл бүрийн хүнд сорилтыг даван туулж, улс төрийн баялаг мэргэн ухаантай, алдар суут уламжлалт том нам юм. Африкийн Үндэсний Конгресс намын хамтын хүчин чармайлтаар Өмнөд Африк нь эв нэгдэлтэйгээр гаднын харш саадыг зохицуулж, улс орныхоо хөгжил сэргэн мандалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Өмнөд Африктай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, нам хоорондын солилцоогоо өргөтгөж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад улсаас Африкийн орнуудад ногдуулах гаалийн татварыг тэглэх бодлого Өмнөд Африкт хэрэгжихийг урагш ахиулж, улмаар Өмнөд Африкийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, тухайн нутгийн ард иргэдэд үр өгөөж өгөхөд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал “Хятад Африкийн соёлын солилцооны жил"-ийг хамтран сайтар зохион байгуулж, Хятад Өмнөд Африк, Хятад Африкийн найрамдлын олон нийтийн суурийг бэхжүүлэх ёстой. Өмнөд Африк ноднин жил гадны шахалт дарамтыг үл хайхран G20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан, үүнд Хятадын тал баяр хүргэж байна. Эмх замбараагүй байгаа дэлхийд Өмнөд Африк олон улсын үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс тууштай дэмжиж, Өмнөд Африкийг багтаасан Дэлхийн Өмнөд бүсийн орнуудтай хамтран НҮБ-ын дүрмийн зорилго зарчмыг баримталж, ширэнгэн ой, ноёрхогч үзлийг эсэргүүцэн, хөгжиж буй орнуудын зүй ёсны эрх ашгийг хамтран хамгаалахад бэлэн байна гэв.
ГХЯ-ны сайд Ван И-гийн Африкт хийсэн шинэ оны айлчлалыг Рональд Ламола сайшааж, G20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Африк зохион байгуулахад Хятад улс дэмжлэг үзүүлж, Өмнөд Африк зэрэг Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Өмнөд Африк нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иргэдийн болон соёлын солилцоог өргөтгөж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Өмнөд Африк, Хятадын шинэ эриний бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ эринд тасралтгүй ахиулахад бэлэн байна. Өмнөд Африк Хятадтай хамтаар олон талт үзлийг хамгаалж, НҮБ-ын үндсэн байр суурийг хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
Хоёр тал мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Г.Бямба
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл0