Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д. Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл6
Энэ оркуудаар ажил хийлгээчээ
Орхонбаярт баяр хүргэе.
Атаархуу лагаа.
saihan barildaan bolson,Mongol hyn l yum bol ene saihan hych chadal eremgii daichin behchyydeeree baharhah ni hamgiin erhem chyhal belgee,tanii yr sad Mongol bol ene l hemjeeseer zailsgyi yabah ni damjiggyi ee!!ene chag ye daanch tenegdyy ni dendchihsen bolohoos yridiin chagt bol behchyydee muu heleh ni byy hel hyndetgej haa yabsan chagt ni saihan yaria yysgej ali boloh ddedlen sytdeg baib.....gebch enee chagt alibaag syymjleh dontoi ireedyi yr sadaa medehee bolichihson setgel zyin hyamrald orson hymyys l behchyydee doromjlodog baix l daa.....tyygeer ta sain yabahgyi ni todorhoi doo............................ergyy bazaanyyd aa............................
За тэгээд Батсуурь шиг бодолтой өрсөлдөгчөө сайн судалж уяж бас идэвxээр ч xамаагүй энэ жил яаж xийгээд түрүүлээд аваргаа кармандаа xийж аваx xэрэгтэй дээ. Нас явж байна шүү дээ. Юутай ч бэлтгэлээ сайн xийx!
За тэгээд Батсуурь шиг бодолтой өрсөлдөгчөө сайн судалж уяж бас идэвxээр ч xамаагүй энэ жил яаж xийгээд түрүүлээд аваргаа кармандаа xийж аваx xэрэгтэй дээ. Нас явж байна шүү дээ. Юутай ч бэлтгэлээ сайн xийx!