“Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнагдлаа.
Тэрээр сэтгэгдлээ: "Ийм үед аавыгаа л их санадаг юм байна. Аав минь байсан бол надаар их бахархах байсан байх даа." хэмээн хуваалцсан бол түүний ээж Ж.Алтанцэцэг: "Багд нь шинэ жилээр 31-ний орой гэр бүлээрээ Ховдын талбай дээр авахуулсан зургаа тавьсан байна. Миний хүүгийн спортоор анх хичээллэж байсан үеийнх нь зураг байна лээ.
Миний хүү чинь 3, 4 дүгээр ангиасаа эхлээд л таеквондогоор хичээллэж, спортоор тууштай явсан даа. Тэгээд өдийг хүртэл 25–26 жил спортоор тасралтгүй хичээллэлээ.
Бэлтгэлээ өглөө, орой огт таслахгүй хийдэг. Ер нь тууштай хөдөлмөрийн үр дүн ингэж гарлаа гэж бодож байна аа, ээж нь. Монголын ард түмэндээ миний хүүг дэмждэгт үнэхээр их баярлалаа. Ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хүүдээ спорт, урлагийн өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе." гэсэн юм.
Н.Отгончимэг
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл5
баяр хүргэе
ухаантай даруухан байгаарай хүү минь олон түмний хэт хөөргөлтын зөвөөр даваарай
Хүү чинь Монгол гэдэг нэртэй Улс, Монголчууд гэдэг ард түмнийхээ нэрийг дэлхийд мандуулж яваа юм шүү. Ийм хүү төрүүлж, өсгөж, ийм ЭР болгон хүмүүжүүлсэн Эх Таниар бахархаж, Эх Таньд баярлаж байна. Эх ороноо баярлуулдаг хүн Эхийгээ энэрч, эхийгээ жаргааж явах нь гарцаагүй ээ.
Одоо тэр зодоон тулаанаа болиод гоё түүхэн кинонд тоглосон нь дээр байхаа. Тэр нэг ялагдсан бразил дахиж тулалдаж аваргаа авна гээд байсан дэмий байх тэр чинь ялагдсандаа бүр хор нь хөдлөөд байгаа хүн болохоор хайр найргүй зодолдоу хүн бэртээчвэл лай болно. Кинонд тогло яршиг зүгээр.
Баяр хүргэе.Монголоо дэлхийд сурталчилж /юун данх,хавтгай Номин/ бгаа бахармаар залуу шүү амжилт.Харин данх Оюук тавган толгойт баяны мангар р Номин 2 с английн клубтэй хийсэн гэрээний мөнгийг төлүүл