Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын галт бамбарыг буухиалахад нэрт жүжигчин Жэки Чан оролцож байна. Тэрбээр Олимпын хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигчдийн нэг бөгөөд галт бамбарын буухианд гуравдахь удаагаа оролцож буй нь энэ юм.
Өмнө нь 2008 оны Бээжингийн зуны Олимпын наадам, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадам, 2024 оны Парисын зуны Олимпын наадмын галт бамбарыг буухиалжээ.
“Олимпын бамбарыг буухиална гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Олимпын галыг барьж явах бүртээ би “энэ бол зүгээр нэг бамбар биш, харин спортын, хүн чанарын үзэл санаа” гэдгийг үргэлж бодож байдаг. Зүгээр нэг галыг дамжуулж байгаа бус, харин энх тайван, хайрыг дамжуулж буй хэрэг” хэмээн алдарт Жэки Чан ярилаа.
Түүнтэй хамт эртний Ромын эзэнт гүрний Помпей хотын нурангин дундуур туялзуур жадчин Сандро Куомо, усанд сэлэгч Иммаколата Черасуоло, бамбар буухиалагч Мария Маринелла Биакка нар гал бамбарыг буухиалан гүйжээ.
Олимпын галын буухиа Италийн бүх 110 мужийн нутгаар дамжин явагдах бөгөөд нийтдээ 12 мянган км замыг туулах бөгөөд эцсийн цэг нь 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр өвлийн Олимпын наадмын нээлт болох Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн юм. Эргэн сануулахад, 12 дугаар сарын 5-ны өдөр Ром хотноо Милан-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын галыг асаах ёслол болсон билээ.
Б.Адъяахүү
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл1
Солонгосчууд🇰🇷 хүртэл Хятадуудыг нутгаасаа хөөх хөдөлгөөн эхлүүлчиж (Хятадууд бүр дэлхийгээс зайлвал таарна ккк) Монголд🇲🇳 бол хаа саагүй Хятадууд байдаг болсон байна лээ 😤Бүүүүр нэг Хятадаар ярихыг нь сонсохоор л уур хүрмээр ам руу нь алгадаад авмаар 😅 Ингэж жагсаж байгаад талыг нь ч болтугай хөөх юмсан тэ манайхаан🙃