"MCS" группийн МСS - ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай учраа тааран барилдсанаас ХАМАГ МОНГОЛ баг 13:12-оор хоёр дахь ялалтаа авлаа. Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага О.Наранбаатар /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /1/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/ нийт 13 даваагаар хоёр дахь ялалтаа авсан бол М-Си-Эс Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Н.Золбоо /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/ нийт 12 даваагаар эхний ялагдлаа хүлээлээ.

Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, М-Си-Эс Энержи багийн дасгалжуулагчаар айм гийн арслан Т.Дүүрэнсаран нар ажиллав. "Од" группийн ОД ГРУПП баг -"Нутгийн буян" группийн ХУБИЛАЙ ХААН багтай учраа тааран барилдсанаас ОД ГРУПП баг 17:8.-аар гурав дахь ялалтаа авлаа. Од групп багт улсын аварга О.Хангай /4/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /1/, улсын заан Д.Хүдэрбулга /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /1/, улсын харцага Г.Ганхуяг /4/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, аймгийн начин Б.Гончигсүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага М.Бэлгүтэй /2/ нийт 17 даваа авсан бол Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Д.Амарсайхан /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /1/, улсын начин Б.Лхагвадорж /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /0/, улсын начин Б.Түвшинтөгс /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Даваа-Очир /1/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ нийт 8даваа авсан юм. Од групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүртэн, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав. Дараагийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Бямба - 01 сарын 17,
2026

Сэтгэгдэл2
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com
Аль нь түрүүлэх хожих нь огт сонин биш хувь бөхчүүдийн барилдаан нь л тун сонин сайхан бна доо !