sonin.mn

Өнөөдөр, 12-р сарын 15-нд Хятадын Үндэсний Статистикийн газар 2025 оны 11-р сарын эдийн засгийн статистик мэдээллийг гаргалаа.




Статистик тоо баримтад харуулснаар, энэ жил үр тарианы ургац хураалт сайтай, нийт 700 сая тонныг давжээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой өсөж, 11-р сарын хувьд нийт Хятадын жилийн бизнесийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг нь өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсөж, 10-р сарынхаас 0.44 хувиар өссөн байна. Үйлчилгээний салбар тогтвортой өсөлттэй хэвээр байгаа бөгөөд 11-р сард үндэсний хэмжээнд уг салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар өссөн байна. Зах зээлийн борлуулалтын цар хүрээ өргөжин, 11-р сард нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн нийт борлуулалт 4 их наяд 389 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өсжээ.


Ерөнхийдөө улс ардын эдийн засаг 11-р сард тогтвортой, ахицтай хөгжлийн чиг хандлагаа үргэлжлүүлсэн хэдий ч гадаадын тодорхойгүй, тогтвортой бус олон хүчин зүйлийн нөлөөлөл болон дотооддоо үр ашигтай эрэлт хангалтгүй байсан тул эдийн засгийн эргэлтэд томоохон бэрхшээл тулгарч байжээ.