Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Европт төрсөн боловч Конгын шигшээд тоглохын тулд иргэншлээ өөрчилсөн зургаагаас есөн хөлбөмбөгчин байсан гэх гомдлыг Нигерийн хөл бөмбөгийн холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд /ФИФА/ гаргажээ. Энэ тухай Нигерийн хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Сануси мэдэгдсэнийг телевизийн ESPN суваг дамжууллаа.
11 дүгээр сарын 16-нд болсон ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны Африкийн бүсийн тэмцээний плей-оффын финалын тоглолтод Нигери, Конго улсын багууд үндсэн цагт 1:1 харьцаагаар тэнцсэний дараа конгочууд торгуулийн цохилтоор 4:3-аар хожсон байна.
Ингэснээр Конгын баг тив хоорондын плей-оффын шатанд шалгарч, ирэх онд Хойд Америкт болох ДАШТ-д оролцох боломжоо хадгалж үлджээ. Тодруулбал, конгочууд Шинэ Каледони, Ямайкийн шигшээ багуудын хожсонтой нь тоглож, ялсан тохиолдолд Хойд Америкийг зорих юм.
Нигерийн талын үзэж байгаагаар, дээрх 6-9 тоглогч Европын паспортоо хадгалж үлдсэн бөгөөд давхар иргэншлийг хориглодог Конгын хуулийг зөрчсөн байна.
Гомдлын дагуу ирэх оны гуравдугаар сараас өмнө буюу тив хоорондын сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө ФИФА шийдвэрээ гаргах ёстой. “Зарим тоглогч ердөө гуравхан сарын дотор Конгын иргэн болсон, зарим нь Францын, зарим нь Холландын паспорттай учраас бид дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм. Одоохондоо бидэнд хэлэх зүйл алга, юутай ч эсэргүүцлээ ФИФА-д илгээсэн” гэж М.Сануси ярилаа.
Б.Адъяахүү
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл1
Францын шигшээ баг гэж дандаа харууд байдаг юм ! Африкийн харууд бөгөөд африкийн баг гэж хэлж болно ! Цэвэр цагаан арьстан франц хүн бөмбөг хөөж гүйж явдаггүй чаддаггүй бөгөөд үхтлээ ичдэг юм ! Цэвэр цагаан арьстан франц хүн дарс ууж хүүхнүүдийг ээлж дараалан шааж явах хоббитой бөгөөд өөр хоббигүй ! Хойтон жил Мбаппё тэргүүтэй африкийн хар баг нь баараггүй түрүүлнэ !