ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. 22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор долоон тамирчин оролцоход хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, тэмцээний 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-д Д.Ганболд нар мөнгө, 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр хүрэл нар хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнээс анхлан медаль хүртсэн монгол боксчин бол 2001 онд 54 кг-ын жинд Ц.Пүрэвдорж хүрэл медаль хүртэж байв.
Пүрэв - 12 сарын 11,
2025

Сэтгэгдэл1
Гях,,,гяхх,,,гяххх,,,,ямар орнуудын яасан яасан бокс гэнээ,,,,,гях,,,,гяхх,,,гяххх,,,,