УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэсгийн ахлагчийн ажлын байрыг байхгүй болгох талаар хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдсэн. Тэдний хэлж буйгаар хэсгийн ахлагч тодорхой үүрэггүй, энэ ажлын байр байх шаардлагагүй гэж үзэж байна.
Тэгвэл Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагчдаас юу хийдэг талаар нь тодруулахад “Нийт 19 чиг үүргийн ажил хийдэг. Нэг хороо дунджаар 10 хэсэгтэй. 2400 өрхтэй. Нэг хэсгийн ахлагч 300-500 өрхтэй тулж ажилладаг.
Тухайн хэсгийнхээ өрх, иргэний дэлгэрэнгүй судалгааг гаргадаг. Энэ ажил тогтмол хийгддэг. Жишээлбэл, тэр айл нохой, мууртай юу, хүн амын шилжилт хөдөлгөөн гарсан уу, архидан согтуурдаг уу, цэрэгт явах насны хүн байгаа юу, хүүхэд хамгаалал, өндөр настай, халамжийн үйлчилгээ шаардлагатай юу гээд бүх судалгааг гаргаж, хяналтыг тавьдаг. Хогоо ачуулдаг уу, цэвэрлэгээнд оролцдог уу, ажлын байр хэрэгтэй юу гэдэг нь хүртэл хэрэгтэй” гэнэ. Тэр мэдээллийг л хамгийн анхан шатны хороондоо хэлээд, цааш дүүрэг, нийслэл, холбогдох шат шатны байгууллагад нь мэдээлж, төр, иргэнийг холбох гүүр нь болдог аж.
Ялангуяа ганц бие ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн иргэд төрийн мэдээллээс маш хол, гэртээ ямар нөхцөлд амьдардаг болохыг хамгийн сайн мэддэг хүмүүс нь хэсгийн ахлагчид байдаг аж.
Хэсгийн ахлагчид амралтын өдрүүд, ажлын бус цагаар ажиллаж айл өрхүүдээ эргэх нь элбэг. Учир нь айлууд гэртээ байх цагаар л очвол илүү эзэнтэй байна гэдгээ учирлаж байв. Цалингийн хувьд ч 900 мянгаас эхэлдэг. Иргэдтэйгээ ойрхон байдаг, тэдний урмын үгсээр л урамшина ажилладаг гэнэ. Хэсгийн ахлагчийн ажлын байр байхгүй бол энэ бүх ажлуудыг хийх хүн байхгүй. Иргэдийн үгийг сонсож чадахгүй, ялангуяа зорилтот бүлгийн иргэд хөсөр хаягдах нөхцөл байдал үүснэ.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл28
өрхтэй тулж ажиллах тусам ядуурал нэмэгдэж байгааг анхаарч байна уу МАН ы БЭТ үүдээ та нарыг зайлаад өгвөл харин ч айл өрхийн бие даах чадвар сайжирч амьрах чадвар дээшилнэ шүү
МАН-ын цалинтай ухуулагчид
Сонгуулиар МАН - тролууддаа мөнгө тарааж, АН -ын дэмжигчдийг бүх юмнаас хасаж, хялайж гадуурхдагаа 'тулж ажиллдаг' гэчихжээ ...
Анх намын чиглэлээр бий болсон хэд хаашаа санал өгөх статистик гаргадаг байсан юм ш дээ
Эд нар л хорооны өрхүүд аль аль намыг дэмждэг эсэх дэмжиж болох эсэх талаархи мэдээллийг цуглуулж намдаа өгч дэмжиж болох өрхүүдийн тоог нэмэх тал дээр ажилладаг.гол ажил нь тэр
Тэр нь шиг худлаа юм байхгүй ээ, айл өрхөөр орох битгий хэл, бараагийн ч олж хараагүй л явна. Хороон дотор худлаа хов ярьсан л авгайчууд суудаг. Энэ албан тушаалыг болиулах хэрэгтэй.
Ёстой үнэн хэллээ
Төрийн тодохой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага буюу нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны ажилтнууд яг энэ ажлыг хийх ёстой юм бишүү. Дүүргүүд дээр салбар нь байдаг биз дээ
Ёстой хороон дээр хов ярьж, тусламж дэмжлэг юу байна танил тал өөртөө хуу хамсан авгай нар л байдаг.Би 20 жил хорооны хажууд амьдарлаа.Ёстой нэг ч авгайтай ажлын шугамаар уулзаж байгаагүй шүү.Ёстой хэрэггүй.Байхгүй болгох хэрэгтэй.ХУД 1-р хороо
Нэг мэдсэн чин 40 гарчихсан байна гэдэг чин туршлага биш
Айл өрхөө судалдаг хэсгийн ахлагч байхгүй. Тийм хүн байдгийг ч хүмүүс мэддэггүы
Айл өрхийн тагнуул юмуу. Мууртай юу ,нохойтой юу архи уудаг уу нтр
Үнэн үнэн. Судалгаа хийдэг. Аль нь АН-уу, аль нь МАН уу гэдгийг ялгана. Бас хорооны энэ тэр авшигийг хэнд хүртээх, хурал хуй энэ тэрд хэнийг суулгахыг шийднэ. Сонгуулиар аль өрхүүдэд мөнгө тараах хэн хэн найдвартай гэдгийг шийднэ. Том эрхтэй. Хуучнаар бол тусгай албаны мэдээлэгч маягийн юм уу даа. Дэмждэггүй хүмүүсээ бол сонгуулийн үед л нэг сонин оруулж өгнө тэгээд огт үзэгдэхгүй. Тэтгэвэр цалингаа нэммээргүй яруу алдарт намаа ахин дахин сонгох хүсэлтэй байгаа бол тэднийг байлгаад тэжээгээд бас өмнөд Солонгос маягаар хөгжөөд байж дээ.
Амьдрал мэддэг хүн
Тэнгэр хол газар хатуу
Мяга
Манай хэсгийн ахлагч гэж хэн гэгч хүн бдгийн болоо. Хаагуур яваад хэнтэй тулаад бдгийн болоо. Үзэн ч үгүй хараа ч үгүй бхад эгэ ажил явахд бдаг юм бол хэсгийг ахлагч гэгч огт хэрэггүй.
Зорилтод бүлэг болон хорооныхоо МАН-д санал өгөх хүмүүсийг хөхиүлэн дэмжих ажил л хийдэг ш дээ. Хэсгийн ахлагчаас гадна хороон дээр нь хариуцсан ажилтнууд зөндөө бгаа ш дээ. Олон дамжлагатай хүнд суртлын энэ аппаратыг цэгцэлж энэ ахлагч нарыг зайлуулая. Сонгууль ч шударга явагдахад нэмэр болно
Нээх айлаараа яваад байдгүй шүү хов ярьж хоол хийж идээл зүгээр суудаг тэтгэврийн хорчин авгай нар л байдаг Зүгээр л суугаад цалин авдаг ш дээ Би хороонд ажилж байлаа шударга бус хулгайч нарыг тэвчиж чадахгүй гарсандаа
сонгуулиар манаасаа мөнгө авчихсан наадмаар 300 уначихсан явдаг хар шил зүүсэн авгай нар
Хэсгийн ахлагч гэж байдаг юм уу яг юу хийж цалин авдаг хүмүүс вэ
Байран ороод 10 гаруй жил боллоо хэсгийн ахлагчыг одоо хүртэл хараагүй л байна.
Гуцдагийм бэ, хорооны дарга нь тэгээд яахав
ХОРОО байхад хэсгийн ахлагчийн хэрэг байхгүй шүү.
Хэсгийн ахлагчид өглөөнөөс аваад орой хүртэл ажилтай байцгаадаг хүмүүс. Зарим үед хагас бүтэн сайнд ч ажиллах нь их. АН -ын муусайн эх орноо зарсан урвагч луйварчид олон долоон юм ярихын хэрэг байхгүй ээ. Дандаа нэг монгол төрийг хүчгүй болгох юм ярьцгааж байдаг юм. Хууль шүүхгүй болгож урвагчиддаа ял өгүүлэхгүй болгох, тагнуулын байгууллагыг сулруулж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалах, одоо бүр рэсгийн ахлагчгүй болгож төр иргэдийг холбогч меранизмыг байхгүй болгож хямралт байдал үүсгэх санаатай бн. Та нарын санасаны чинь гарз шүү. Юмны учир мэдэхгүй дагаж намираад олон юм яриад байгаа үхэр монголчууд больцгоогоорой.
Бид МАН ын дарлалд орсон байна
Ёстой түүн шиг худ юм бхгүй. Хэсгийг ахлагч нар хүүхдүүд, найз нарынхаа байшин савыг төсвийн мөнгөөр шинээр барих, дулаалах, жорлонг нь барьж өгөх, дээрээс тарааж өгөөрэй гэж ирсэн шинэ хувцаснууд, бэлэг сэлтийг хорооны ажилтнуудаараа хувааж авах, сонгуулиар хэдэн хүний санал авах гм юм хийж ирсэнээр G хороололд МАН ын нэр хүнд асар муудаж доошоо орсон шүү дээ.
Хороон дээр их олон алба хаагчид ажилладаг ажлаа мэддэг хүн гэж ховор хэсгийн ахлагч нар 250 өрх хариуцан ажилладаг өөрсдийн тойрон хүрээлэгч нартаа л илүү үйлчилдэг байх тусалмж ирнэ ах дүү хамаатан садан нам талдаа л үйлчилнэ би гэхэд ёр нь хорооноос ямар дэмжлэг зөвлөгөө мэдээлэл авч ердөө үзээгүй хэсгийн ахлагч нар байхгүй бол ядахдаа хорооны алба хаагч нар ажлаа хийнэ биз дэ дэмий цалин авсан баахан хүмүүс л бдаг шүү дэ