Бээжингийн Дашин нисэх онгоцны буудлын мэдээлснээр, 12-р сарын 6-ны байдлаар, энэ онд тус нисэх онгоцны буудалд 322 мянга 500 нислэг үйлдэж, 50 сая 83 мянга 400 гаруй зорчигчид үйлчилсэн бол олон улсын болон бүс нутгийн 5 сая 497 мянга 900 гаруй зорчигч хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс тус тус 6.31%, 8.41%, 25.39%-иар өссөн үзүүлэлт болжээ. Мөн тус нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойш жилийн зорчигчдын хэмжээ анх удаагаа 50 саяас давж буй тохиолдол юм.
Одоогийн байдлаар, Дашин нисэх онгоцны буудалд гадаад дотоодын 70 гаруй агаарын тээврийн компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд бараг 190 шахам маршрут, 180 орчим чиглэлд холбогдож, Ази, Европ, Африкийн 25 оронд хүрч байна.
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл0