sonin.mn

Хятадын Гаалийн Ерөнхий Газар өнөөдөр (12-р сарын 8) мэдээлснээр, энэ оны эхний 11 сард манай улсын бараа бүтээгдэхүүний худалдаа өсөлтөө хэвээр хадгалж, импорт, экспортын нийт дүн 41.21 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6%-иар өссөн байна.




Үүнд экспортын нийт дүн 24.46 их наяд юаньд хүрч, 6.2%-иар өссөн байна, импортын нийт дүн 16.75 их наяд юаньд хүрч, 0.2%-иар өссөн байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч орнуудтай хийсэн худалдаа 21.33 их наяд юаньд хүрч, 6%-иар өссөн нь Хятад улсын нийт гадаад худалдааны 51.8%-ийг эзэлсэн байна. Хятадын хувийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспорт 23.52 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 7.1%-иар өссөн байна.




Арваннэгдүгээр сард Хятад улсын гадаад худалдааны өсөлт сэргэж, импорт, экспорт 3.9 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1%-иар өссөн байна. Үүнд экспортын нийт хэмжээ 2.35 их наяд юаньд хүрч, 5.7%-иар өсөв, импортын нийт хэмжээ 1.55 их наяд юаньд хүрч, 1.7%-иар өссөн байна.